Хураангуй:
Монгол улсын санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг арилжааны банк эзэлдэг бөгөөд тухайн салбарын тогтвортой үйл ажиллагаа нь улс орны эдийн засгийн үндэс суурь болдог. Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй асуудал бэрхшээлийг тодорхойлох, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг 12 арилжааны банкнуудын санхүүгийн гүйцэтгэлд дотоод аудитын нэгжийн нөлөөлж буй нөлөөллийг тодорхойлох зорилготойгоор тухайн банкнуудын сүүлийн 3-4 жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийж дотоод аудитын үр дүнг үнэлэх аргуудыг тодорхойлж судалгаа хийв. Арилжааны банкны ашигт үйл ажиллагааг тодорхойлдог 3 төрлийн үзүүлэлт байдаг бөгөөд би энэхүү судалгааны хүрээнд тухайн 3 үзүүлэлтийг тооцоолон дотоод аудитын үр дүнг үнэлэх анкетын судалгааныхаа үр дүнтэй харьцуулан шинжилгээ хийж IBM SPSS Statistic 26.0 програм дээр нэгтэж дүгнэв. Эмпирик үр дүнгээс харахад дотоод аудиторын мэргэжлийн ур чадвар, ДАМПОУС-ын гүйцэтгэл, дотоод аудитын нэгжийн хараат бус байдал болон хяналтын үйл ажиллагаа нь дотоод аудитын үр ашиг болон банкны санхүүгийн гүйцэтгэлд шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлдэг болох нь тодорхойлогдлоо.