dc.description.abstract |
Хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа хамгийн их сонирхдог зүйл бол оруулсан хөрөнгийн өгөөж байдаг билээ. Уг судалгааны ажлаар Хөрөнгийн үнэлгээний CAPM (Sharpe, 1964) түүний өргөтгөл болох LCAPM (Lui, 2006) загвар, Фама Френчийн гурван хүчин зүйлийн загвар (Fama, French, 1993), Кархартын 4 хүчин зүйлийн загвар (Carhart, 1997) Фама Френчийн таван хүчин зүйлийн загвар (Fama, French, 2015)-уудын Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны өгөөжийг тайлбарлах чадварын талаар судалсан болно. Эмпирик шинжилгээг хийхдээ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 39 компанийн 2011 оны 1 сараас 2012 оны 12 сарын хоорондын 120 сарын мэдээллийн түүврийг ашиглан зах зээлийн үнэлгээ, дансны үнэ зах зээлийн үнийн харьцаа, ашигт байдал, хөрөнгө оруулалт, хөрвөх чадвар, моментом зэрэг үзүүлэлтээр эрэмбэлж багцууд үүсгэсэн. Тус үүсгэсэн багцуудын тухайд хүчин зүйлийг тооцоолон гаргаж дээр дурьдсан загвар тус бүрээр үнэлсэн болно. Mөн түүнчлэн хүчин зүйлүүдийн хувьд туршилт хийж 5 хүчин зүйлийн загварт илүүдэлтэй хүчин зүйл байгаа эсэхийг тодорхойлов. Эмпирик шинжилгээний үр дүнгээс таван загвар бүгд хувьцааны өгөөжийг тайлбарлах чадвар өндөр гарсан төдийгүй Аж үйлдвэрийн салбарын хувьцааны тухайд ч мөн ижил үр дүн үзүүлсэн юм. Иймд тус загваруудаар Монголын хөрөнгийн биржийн хувьцааны өгөөжийг тодорхойлох боломжтой хэмээн үзлээ. Цаашилбал хүчин зүйлсийн илүүдэл эсэхийг тодорхойлох туршилтын дүнд зарим хүчин зүйл илүүдэл болохыг илрүүлэв. Судалгааны ажилд ажиглагдсан хүчин зүйлийн зарим нөлөөллөөс дурьдвал ашигт байдлын хувьд өндөр компаниудын хувьцааны өгөөж тус үзүүлэлт багатай компанийн өгөөжөөс бага байдаг. Мөн хөрөнгө оруулалт өндөр хийдэг компаниудын хувьцааны өгөөж бага байдаг шинж ажиглагдсан болно. |
en_US |