Хураангуй:
Харилцаа холбооны салбарын 2020 оны үндсэн үзүүлэлтүүдэд тусгаснаар улсын хэмжээнд телевизийн олон сувгийн дамжуулах үйлчилгээг авдаг нийт 1’047’000 гаруй хэрэглэгчид байгаагийн 353’120 буюу 30.21% гуравласан үйлчилгээ хэрэглэгчид байна (Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, 2020). Энэхүү үзүүлэлт нь тус салбарын 2018 оны үндсэн үзүүлэлттэй харьцуулахад 5.5% өсөлттэй дүн юм.
Энэ төрлийн үйлчилгээг авах хэрэглэгчдийн тоо дэлхий дахинд болон Монгол улсад хурдацтай нэмэгдэж байна. Тэр дундаа Ковид-19 өвчний улмаас Монгол улсад бүх нийтийн хөл хорио удаан хугацаагаар үргэлжилж байгаа энэ үед хэрэглэгчдийн гуравласан үйлчилгээний хэрэглээ өмнөх онуудтай харьцуулахад 21%-иар нэмэгдсэн байна (Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, 2020). Тиймээс Монгол улсад анхлан гуравласан үйлчилгээг нэвтрүүлсэн, зах зээлийн 70%-ийг дангаараа эзэлдэг Юнивишн ХХК-ийн зах зээлд санал болгодог гуравласан үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай бий болоод байна.
Энэхүү судалгааны ажлаараа Юнивишнийн гуравласан үйлчилгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлөх хүчинзүйлсийг тодорхойлж, тус компанийн үйлчилгээг сайжруулах зөвлөмж боловсруулсан болно.