СЭЗИС - Бүтээлийн сан

Эколин савлагаатай сүүн бүтээгдэхүүн худалдан авагчдын зан төлөвийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Л, Гантуяа
dc.contributor.author Батсайхан, Номин
dc.date.accessioned 2021-06-18T08:40:27Z
dc.date.available 2021-06-18T08:40:27Z
dc.date.issued 2021-06-18
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2222
dc.description.abstract Уг судалгаа нь байгальд ээлтэй савлагаа гэж нэрлэгддэг эколин савлагааг сонгон хэрэглэгчдийн зан төлөвийг судлах буюу тус савлагаатай бүтээгдэхүүнийг худалдан авагч нь хэн болох, яагаад худалдан авдаг, худалдан авалт хийхэд юу нөлөөлдөг, ямар шинж чанартай хүмүүс түлхүү худалдан авдаг зэргийг сүүн бүтээгдэхүүний жишээн дээр авч судлан тэдний зан төлөвийг тодорхойлож дүгнэлт, санал зөвлөмж боловсруулахыг зорьсон. Судалгааг нийт 325 хүнээс Google Form ашиглан онлайнаар авсан ба 292 хүний өгөгдөлд шинжилгээ хийсэн. Судалгааны онолын загварыг боловсруулахдаа өмнөх судлаачдын хийсэн судалгааны ажлын загварт үндэслэсэн ба хэрэглэгчийн байгальд ээлтэй савлагаатай бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд байгальд ээлтэй савлагааны талаарх мэдлэг, хандлага, төлөхөд бэлэн байдал, нийгмийн хэм хэмжээ зэрэг нь 4 хүчин зүйлс нөлөөлдөг болохыг судлан өөрийн судалгаанд ашигласан болно. Хүчин зүйлс бүрийн хувьд 3-5 хүртэлх шкал хэлбэрийн асуултыг боловсруулан гаргасан ба эдгээрт найдвартай байдлын шинжилгээ хийж үзэхэд хүчин зүйл бүр зөвшөөрөгдөх түвшинд гарсан тул цааш үргэлжлүүлэн хүчин зүйлийн, регресс, корреляцийн, кластер шинжилгээ зэргийг хийсэн. Шинжилгээний үр дүнгээр худалдан авах хүсэл эрмэлзэл нь нийгмийн хэм хэмжээ болон төлөхөд бэлэн байдалтай эерэг мэдэгдэхүйц хамааралтай гарсан. Мөн байгальд ээлтэй савлагааны талаарх мэдлэг нь хандлагатай эерэг мэдэгдэхүйц хамааралтай гарсан. en_US
dc.subject Зан төлөвийн судалгаа en_US
dc.subject Байгальд ээлтэй савлагаа, эколин савлагаа, хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах хүсэл эрмэлзэл en_US
dc.title Эколин савлагаатай сүүн бүтээгдэхүүн худалдан авагчдын зан төлөвийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах