СЭЗИС - Бүтээлийн сан

Нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөрийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын өнөөгийн байдлын судалгаа: Дээд боловсролын байгууллагын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд, Дэлгэрсайхан
dc.contributor.author Батнасан, Маралмаа
dc.date.accessioned 2021-06-18T07:43:19Z
dc.date.available 2021-06-18T07:43:19Z
dc.date.issued 2021-06-18
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2219
dc.description.abstract Бизнесийн сургуулиудад тогтвортой хөгжил, ТХЗ-ын холбогдолтой сургалт, судалгааг хөгжүүлэх хэрэгцээ дэвшин гарч байгаа бөгөөд ийнхүү уялдуулахдаа нэн түрүүнд өнөөгийн байдлыг үнэлэх шаардлагатай юм. Уг судалгааны ажлыг ОУНББСМС-ын НББ-ийн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусгаж буй эсэхэд өнөөгийн байдлын үнэлгээ өгөх зорилгоор гүйцэтгэсэн ба тухайн сургуулийн НББ-ийн өдрийн хөтөлбөр, ACCA хөтөлбөр, CGMA хөтөлбөрт заагддаг хичээлүүдийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд баримт бичгийн судалгаа (контент анализ) хийж, судалгааны үр дүнг баталгаажуулах, ойлголтыг тандах зорилгоор НББ-ийн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудаас түүвэр судалгаа авч боловсруулав. Сэдэвчилсэн төлөвлөгөөнд ТХЗ тус бүрийн үндсэн агуулгыг илэрхийлэх түлхүүр үгсээр хайлт хийсний үр дүнд ОУНББСМС-ын НББ-ийн хөтөлбөрт заагддаг хичээлүүдийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тогтвортой хөгжлийн 17 зорилгоос 15 нь тодорхой хэмжээнд тусгагдсан, харин “НББ ба тогтвортой хөгжил” гэсэн агуулгын түлхүүр үгсийн илэрц хязгаарлагдмал байв. Оюутнуудын зүгээс эдгээр 17 зорилгын үндсэн агуулгаас 8 нь их сургуулийн хичээлийн хүрээнд ихээхэн дурдагддаг хэмээн үнэлсэн төдийгүй цаашид өргөн хүрээний мэдлэг эзэмших хэрэгцээ оюутнуудын дунд байна. ОУНББСМС-ын хувьд цаашид сургалтын хөтөлбөрт байгаа хичээлүүдэд ТХЗ-ын агуулгыг бизнесийн үйл ажиллагаатай уялдаатайгаар, илүү өргөн хүрээнд тусгах, эсвэл шинэ хичээлээр санал болгох гэсэн хувилбаруудыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэж санал зөвлөмж боловсрууллаа. en_US
dc.subject Нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго, Тогтвортой хөгжлийн боловсрол, Их дээд сургууль, Сургалтын хөтөлбөрийн дүн шинжилгээ en_US
dc.title Нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөрийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын өнөөгийн байдлын судалгаа: Дээд боловсролын байгууллагын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ц, Пүрэвтуяа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах