dc.contributor.advisor |
Гармаа, Цэлмэг |
|
dc.contributor.author |
Хашчулуун, Мөнхжин |
|
dc.date.accessioned |
2021-06-18T05:20:09Z |
|
dc.date.available |
2021-06-18T05:20:09Z |
|
dc.date.issued |
2021-06-18 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2213 |
|
dc.description.abstract |
Дэлхийн улс орнууд 2008-2009 оны хооронд болсон санхүүгийн хямралын дараагаас эдийн засаг, бодлогын тодорхой бус байдалд анхаарлаа хандуулах болсон бөгөөд тодорхой бус байдалтай холбоотой судалгааны ажлууд маш өргөн цар хүрээнд хийгдэж эхэлсэн байдаг. Учир нь хямралын дараах эдйин засгийн сэргэлт удаашрах нөхцөлийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл нь тодорхой бус байдал болоод байсан билээ. Тэгвэл өнөөгийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд манай улсад тодорхой бус байдал ямархуу хэмжээнд байгааг хэмжиж, үүсгэж болох нөлөөллийг тодорхойлох шаардлага судлаачдын дунд үүсээд байгаа билээ. Уг судалгааны ажлаараа Монгол улсын эдийн засгийн тодорхой бус байдлыг олон улсад хэрэглэгддэг үндсэн аргуудаас хамгийн тохиромжтой аргаар хэмжиж, өнөөгийн байдлыг дүгнэх түүний эдийн засагт үзүүлэх нөлөөг макро болон микро түвшинд харуулахыг зорьсон. Ингэснээр бодлогын шийдвэр гаргалтанд тодорхой бус байдлыг статистик тоон өгөгдөл хэлбэрээр тусган өгөх боломж бүрдэнэ. Хэмжилт хийх хамгийн боломжит арга болох хэвлэл мэдээллийн хандлагын аргаар Монгол улсын эдийн засгийн тодорхой бус байдлыг хэмжихэд тодорхой бус байдлын хэмжээ сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдлын чиг хандлагын дагуу өсөх хандлагатай байна. Мөн эмпирик судалгааны үр дүнд тодорхой бус байдал ихсэх нь микро түвшин компаниудын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж байна. Харин макро түвшинд бодлогын хүүний үйлчлэлд нөлөөлөх тодорхой бус байдлын нөлөөг 2016 оны 3 сараас 2021 оны 1 сар хүртэлх тоон өгөгдлийг ашиглан инфляци болон ам.долларын жишээн дээр эконометрикийн коинтэгрэшн болон вектор алдаа залруулах загвар(VECM)-аар судласан. Үр дүнд нь урт хугацаандаа бодлогын хүүний үйлчлэх үйлчлэлд тодорхой бус байдал бодлогын онцлогоос шалтгаалж сөрөг нөлөө үзүүлж байна. |
en_US |
dc.subject |
Эдийн засаг, бодлого, тодорхой бус байдал, хэмжилт |
en_US |
dc.title |
Эдийн засгийн бодлоготой холбоотой тодорхой бус байдлыг хэмжих аргачлалууд, түүний хэрэглээ |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежмент, банкны |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340800 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|