dc.description.abstract |
Монгол улсын хэмжээнд 2019/2020 оны хичээлийн жилд ойролцоогоор 148.4 мянган
оюутан Их, дээд сургууль, коллежид суралцаж байна.1 Гэвч их дээд сургуульд
суралцагсдад нийгмийн даатгалын байгууллагын зүгээс явуулж буй нийгмийн даатгалын
ач холбогдол хүрээг таниулах сургалт хангалттай хүрч чадахгүй байна. Мөн оюутнуудын
Нийгмийн даатгалын талаар мэдлэг маш дутмаг, суралцаж буй сургуулийн хичээлийн
хөтөлбөрт нь Нийгмийн даатгалтай холбоотой агуулга багтаагүй байна.
Иймд их, дээд сургуулиудын оюутнуудад нийгмийн даатгалын боловсрол олгож буй
өнөөгийн байдлыг судалсан болно. Судалгааны зорилго нь их дээд сургуульд
суралцагсадын нийгмийн даатгалын мэдлэг, өнөөгийн байдлыг тодорхойлж, цаашид их
дээд сургуульд суралцагсдад нийгмийн даатгалын боловсрол олгох, сайжруулах арга
замуудыг санал зөвлөмжөөр боловсруулах явдал юм.
Ийнхүү судалгааны үр дүнд дараах зүйлсийг олж илрүүллээ. Үүнд: Судалгаанд
хамрагдсан оюутнуудын дийлэнх хувь нь нийгмийн даатгал нь бидэнд хэрэгтэй, ач
холбогдолтой гэдгийг баталсан бөгөөд оюутнуудын хичээлийн хөтөлбөрт нийгмийн
даатгалтай холбоотой ямар нэгэн агуулга багтаагүй байна. Үүнээс улбаалан оюутнуудын
нийгмийн даатгалын мэдлэг маш дутмаг байна. Мөн нийгмийн даатгалын байгууллагаас
иргэдийн НД-ын боловсрол руу чиглэн зохион байгуулдаг аливаа үйл ажиллагаанд
оролцож байгаагүй, оролцсон ч энэ нь төдийлөн ач холбогдлоо таниулж чаддаггүй гэсэн
байна. |
en_US |