СЭЗИС - Бүтээлийн сан

Даатгуулагчийг нийгмийн даатгалд нөхөн хамруулснаар үүсэх асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Мөнхбат, Бүрэнтогтох
dc.date.accessioned 2021-06-17T09:22:43Z
dc.date.available 2021-06-17T09:22:43Z
dc.date.issued 2021-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2204
dc.description.abstract Энэхүү судалгаа нь нийгмийн даатгалын нөхөн даатгалтай холбоотой гарсан хууль, дүрэм, журмуудыг нарийвчлан судалж даатгуулагчийг нийгмийн даатгалд нөхөн хамруулсан үйл ажиллагааны давуу болон сул талыг тодорхойлох, хуулийн хэрэгжилтийн үйл явц, үр дүнгийн хүрээнд судалгаа шинжилгээ хийсэн. Тус судалгааны өгөгдлийг цуглуулахдаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчдаас судалгаа авсан. Мөн сумын байцаагчтай холбогдож онлайнаар ярилцлага хийсэн. 2008, 2012, 2017, 2020 онуудад “Даатгуулагчийг нийгмийн даатгалд нэг удаа нөхөн хамруулах” шинэ хууль баталсан. 2017 оны хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш 607,000 иргэн сайн дураар нийгмийн даатгалд нөхөн даатгуулж 38 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд төвлөрсөн байдаг. Үүний улмаас 700 тэрбум төгрөгийн ачаалал НДС ирсэн. Иймээс нийгмийн даатгалд иргэдийг нөхөж даатгах үйл ажиллагаа нь НД-н үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх, нөхөн даатгалын эерэг болон сөрөг үр дагаврыг тодорхойлж дүгнэх, зөвлөмж боловсруулах зорилготой. Даатгуулагчийг нөхөж даатгах нь иргэдийг цаг хугацаандаа нийгмийн даатгалаа төлж, хариуцлагатай даатгуулагч байх үүргийг алдагдуулж байгаа гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Анкетын болон чанарын судалгааны үр дүнгээс харахад НД-н нөхөн даатгалд хамрагдсан ихэнх малчид ӨНТ тогтоолгох дөхсөн, 40-с дээш насны иргэд байна. Мөн 1995 оноос хойш одоог хүртэл НД-н сайн дурын даатгал байдаг гэдгийг мэддэггүй иргэд ч байсан. Энэ нь НД-н хууль, ач холбогдлын таниулах үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн нэг жишээ юм. en_US
dc.subject Нийгмийн даатгал, нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын нөхөн даатгал, тэтгэврийн даатгалын сан, даатгуулагчдын мэдлэг en_US
dc.title Даатгуулагчийг нийгмийн даатгалд нөхөн хамруулснаар үүсэх асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Төмөртогоо, Пүрэвдулам


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах