СЭЗИС - Бүтээлийн сан

МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗҮЙД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гарамдорж, Гантулга
dc.contributor.author Эрдэнэцогт, Номин-Эрдэнэ
dc.date.accessioned 2021-06-17T09:04:26Z
dc.date.available 2021-06-17T09:04:26Z
dc.date.issued 2021-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2202
dc.description.abstract Ёс зүй бол итгүүлж үнэмшүүлэх гүн ухаан бөгөөд хүн юу хийх юунаас татгалзах ёстойг судалдаг. Хувь хүний ёс зүй нь түүний хэрхэн биеэ авч явж байгаагаар тодорхойлогдох ба зан ааш, дадал зуршлаас уг хүний мөн чанарыг харж болох юм. Улс орны хөгжлийн үндэс нь ёс зүйтэй мэргэжилтнүүд юм. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжил, хариуцсан ажилдаа үнэнч байх, ажил хэргээ чанартай гүйцэтгэж, мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чандлан биелүүлэх журмын тогтолцоо бөгөөд энэхүү судалгааны ажлаар мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлөх хүчин зүйлийг судалж уг судалгаагаа дүгнэн МНБ-д зөвлөмж боловсруулахыг зорилоо. Судалгааны ажлын хүрээнд мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг 52 хүнээс авсан ба мэргэшсэн нягтлан бодогчдоос анкетийн аргаар судалгааг авсан. Өгөгдлийг IBM SPSS Statistics 25.0 програм ашиглан хүчин зүйлийн, болон корреляцийн шинжилгээ хийж, голлох үр дүнг тайлагнав. Судалгааны үр дүнд мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд нөлөөлж буй хүчин зүйлсээс хүмүүжил, ухамсарын нөлөө хамгийн ихээр нөлөөлсөн бол шашин болон хүйсийн нөлөө харьцангуй бага нөлөөтэй байсан. Судалгаанд оролцсон мэргэшсэн нягтлан бодогчдын дийлэнхи хувь нь 30-аас дээш насны, магистр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 6-аас дээш жил ажилласан нягтлан бодогчид байгаагаас үзвэл мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйд боловсролын зэрэг, нас, мэргэжилдээ үнэнч байх хандлага өндөр хувиар нөлөөлж байна гэж үзсэн болно. en_US
dc.subject ММНБИ, Мэргэжлийн ёс зүй, Нягтлан бодогч, Дүрэм журам, МНБ en_US
dc.title МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗҮЙД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах