Хураангуй:
Байгууллагын дотоод хяналт нь уг байгууллагын ирээдүйд төлөвлөсөн зорилго,
зорилт, алсын хараанд хүрэхэд туслалцаа ихээхэн өгөх үүрэгтэй билээ. Дотоод хяналт
сайжруулснаар ирээдүйд тулгарах магадлалтай эрсдэл бий болгохоос сэргийлдэг.
Энэхүү судалгааны ажлаараа байгууллага тэр дундаа төрийн өмчит их, дээд
сургуулийн дотоод хяналтын өнөөгийн байдлыг судлан тулгамдаж буй асуудал болон
одоогийн байгаа нөхцөл байдлыг хэрхэн сайжруулан хяналтын үр дүн дээшлүүлэх талаар
санал, зөвлөмж боловсруулсан. Уг судалгааны ажлыг төрийн өмчит их дээд
сургууль болох “Хөдөө аж ахуйн их сургууль” дээр хийсэн бөгөөд дотоод хяналтын
уламжлалт хийж буй үйл ажиллагааны шинэчлэлт хийх шаардлагатай гэж үзсэн болно.
Уг байгууллагын хувьд дотоод хяналтын талаарх уламжлалт арга хандлагыг
өөрчлөн шинэчлэх шаардлагатай хэмээн үзээд судалгаанд үндэслэн журам, хяналтыг
орчинг бий болгох талаар санал дэвшүүлсэн.