СЭЗИС - Бүтээлийн сан

МЕНЕЖМЕНТИЙН ОЛОН АРГАЗҮЙН АСУУДАЛД

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Дамба, Гэрэлмаа
dc.date.accessioned 2015-11-27T09:15:12Z
dc.date.available 2015-11-27T09:15:12Z
dc.date.issued 2014
dc.identifier.isbn 978-99962-2-867-4
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/219
dc.description.abstract ХУРААНГУЙ Менежмент буюу удирдлагын шинжлэх ухаан нь өнгөрсөн зууны эхэн үеэс өнөөг хүртэл бие даасан судлагдахуун, судлах зүйл, судалгааны аргазүй, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх аргуудтай мэдлэгийн бие даасан салбар, шинжлэх ухаан болж төлөвшсөн гэж үздэг. Удирдах болон зохицуулах ажил нь нь бодит зүйл бус харин хүний ухамсартай, зорилготой үйлдлийн дагуу бүтээгдсэн объект болох байгууллага дээр хэрэгждэг үйл ажиллагаа тул түүнийг бүтээх ба удирдах зарчим, ашиглагдах хэрэгсэл болон аргуудыг тайлбарлах ёстой болно. Иймд менежментийн аргазүйн асуудлыг хөндөж, онол болон аргазүйн харьцаа чухам ямар байх ёстойг тодруулах шаардлага үүсч байна. Юмс үзэгдлийн мөн чанар, дотоод гадаад холбоо, зүй тогтлын талаарх шинжлэх ухааны мэдлэгүүдийн бүтэц тогтолцоог бид онол гэж нэрлэдэг. Онол бол нэгтгэх, тайлбарлах, аргазүйгээр хангах, урьдчилан харах, хэрэглэгдэхүйц байх үндсэн үүрэгтэй. Мэдлэгийг практикт хэрхэн ашиглах нь онолд тусгагддаггүй харин аргазүй нь мэдлэгийн хэрэглээ, ашиглах арга болон хандлагуудыг зааж өгдөг. Судлаачийн зүгээс санал болгож буй, менежментийн судлагдахууны онтологийн бүдүүвч зурагт суурилсан менежментийн аргазүй нь шинжлэх ухааны салбаруудын логик зөрчилгүй нэгдлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой болохыг тодорхойлсон болно. Түлхүүр үг: менежмент, нийгэм-үйл ажиллагааны систем, онол, аргазүй, онотологи, онтологийн бүдүүвч зураг, рефлекс, мэдлэгийн гурван давхарга, зохион байгуулах үйл явц, удирдах үйл явц, оператив систем. ABSTRACT Management has been considered an independent branch of science knowledge from the beginning of the last century. The Management that covers all aspects of management related to subjects and learning objects, research methodologies, critical issues and their decision-making methods. Management operation is carried out by organization or object that was created by conscious and intended activities of human beings, not a natural object. Therefore, we have to explain the principles of management and methods that are used. Thus, there is a requisite to clarify ratio of theory and method, and to address the issues of the management methodology. We considered as the theory is a nature of phenomena, external and internal communication, and the science knowledge system of principle/patterns. The theory of basic functions are integrating, explaining, providing methodology, forecasting and be applicable. The theory do not reflects on a practical use of knowledge. While the methodology is responsible for applications and to induce the knowledge in methods and approaches. We expect that management methodology based on ontology schema recommended by researchers will provide us opportunity to create a unit that is logically fitted to specific branches of science. en_US
dc.relation.ispartofseries МОНГОЛЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД;5
dc.subject Менежментийн салбар en_US
dc.title МЕНЕЖМЕНТИЙН ОЛОН АРГАЗҮЙН АСУУДАЛД en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах