Хураангуй:
Зах зээлийн эдийн засагт аливаа байгууллага урт хугацааны турш оршин тогтнох үндэс бол удирдлагууд ирээдүйг бодитоор таамаглаж, түүнд тохирсон шийдвэр гаргалтыг цаг алдалгүй хийхэд оршино. Санхүүгийн тайланд шинжилгээ хийснээр ирээдүйн тодорхойгүй байдал болон учирч болох эрсдэлээс зайлсхийж, удирдлагад зөн билгийн шийдвэр гаргалтыг хийхээс татгалзах боломжийг олгодог билээ. Барилга бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй эрхэлж буй “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2019 болон 2020 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийж санхүүгийн харьцааны зохистой хэмжээг хангаж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгснөөр богино хугацаат санхүүгийн төлөвлөлт боловсруулж, байгууллагын өнөөгийн байдалд зөвлөмж бэлтгэх замаар санхүүг оновчтой удирдах боломжоор хангасан болно.