СЭЗИС - Бүтээлийн сан

Мэргэжилтэнд тавигдах ур чадварын судалгаа /НББ-ийн хөтөлбөрийн төгсөгчдийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамъянсан, Даваажаргал
dc.contributor.author Зоригтбаяр, Номин-Эрдэнэ
dc.date.accessioned 2021-06-17T07:51:54Z
dc.date.available 2021-06-17T07:51:54Z
dc.date.issued 2021-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2195
dc.description.abstract Дэлхийн ертөнц асар хурдтай хөгжиж техник технологийн эрин үе гэгдэх хорин нэгдүгээр зуунд бид амьдарч байгаа билээ. Дэвшилтэт ухаалаг техник хэрэгсэл нь хүн төрөлхтний амьдралд нэвтэрснээр ахуйн амьдрал болоод ажил хөдөлмөрийг ихээхэн хөнгөвчилж аливаа зүйлийг түргэн шуурхай, чанартай, үр дүнтэй хийхэд тусалж байгаа бөгөөд техник технологийн хөгжил нь хүний хэрэгцээн дээр тулгуурлан шаардагдаж байгаа хангагдаагүй хэрэгцээг хангахын тулд илүү нарийн боловсронгуй шинэчлэгдэж бүтээгдэх болсон. Компьютер техник хэрэгслийн үзүүлэлт хурд чанар нэмэгдэхийн хэрээр зарим нэг мэргэжлийг бүрэн дүүрэн орлох боломжтой болж хиймэл оюун ухаан зэрэг маш нарийн зүйлсийг бүтээж байна. Үүнтэй зэрэгцээд ирээдүйд байхгүй болох ажил мэргэжлийг тодорхойлсон ба үүнд нь нягтлан бодогчийн ажил үүргийг дурдсан байдаг. Хэдий техник хэрэгсэл асар хурдтай хөгжиж байгаа ч нягтлан бодогчийн ажил мэргэжлийг бүрэн дүүрэн орлож чадахгүй. Ирээдүйд нягтлангийн ажлыг орлох ямар нэгэн санхүүгийн програм, робот бүтээж болох ч энэ нь нягтлан бодох бүртгэлийн стандарт, дүрэм журамд үл нийцэх асуудлуудыг хөндөх болно. Жишээ нь санхүүгийн тайланг технологи, компьютерийн програм ашиглан гаргалаа гэж үзвэл уг эцсийн бүтээгдэхүүн болох санхүүгийн тайлан, балансад удирдлага эсвэл гуравдагч этгээд өөрт ашигтай байдлаар засвар хийх боломжийг бий. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн хараат бус байдлыг алдагдуулж байгаа юм. Мөн програмын тооцоолол буруу байх, техник технологийн бүрэн бус байдал, мэдээллийн сүлжээ нь халдлагад өртсөнөөр байгууллага мэдээллээ алдах, компанийн нэр хүнд унах, санхүүгийн мэдээлэл устах, эд хөрөнгөөр хохирох зэрэг олон асуудлууд тулгарна. Тиймээс эдгээр эрсдэлийг бий болгохгүйн тулд үүнийг давхар хянаж байх мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай. Хүн гэдэг оюун ухаантай учир ямар ч нөхцөлд шийдвэр гаргах, хууль болон дотоод хяналт, бодлогын баримт бичигт өөрчлөлт орох үед стандартынхаа дагуу ажиллах чадвартай хязгаарлагдмал бус илүү уян хатан. Дээрх бүгдээс харахад нягтлан бодогч бол ирээдүйд байсаар байх мэргэжил ба харин хорин нэгдүгээр зууны мэргэжилтэн ямар ур чадварыг эзэмшсэн байвал зохих вэ гэсэн асуудал гарч байгаа. Өнөөгийн бизнесийн байгууллагад шаардагдаж байгаа мэргэжилтэн НББ-ийн чиглэлээр их сургууль төгсөх дөө, ажлын байран дээр гарсны дараа ямар ур чадварыг олж авч эзэмшиж түүнийгээ хэрхэн сайжруулдаг талаар харьцуулан гаргаж ирнэ. Төгсөгч төгсөхдөө эзэмшсэн байвал зохих ур чадвар болон ажилд орсны дараагаар хэрхэн түүнийгээ хадгалж хөгжүүлэх талаар судлах ба ажил олгогчийн зүгээс мэргэжилтний ур чадварт тавих шалгуурыг судалснаар нягтлан бодогчоос шаардагддаг мэргэжлийн ур чадварыг судалж боловсруулан түүн дээр үндэслэн санал зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.subject Нягтлан бодох бүртгэл, нягтлан бодогч, мэргэжлийн ур чадвар, ажил олгогч, санхүүгийн тайлан, шинэ төгсөгч, шалгуур, мэргэжилтэн en_US
dc.title Мэргэжилтэнд тавигдах ур чадварын судалгаа /НББ-ийн хөтөлбөрийн төгсөгчдийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах