СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГЧ БУС ЭТГЭЭДИЙН СОШИАЛ ОРЧИН ДАХЬ МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГОД НОГДУУЛАХ ТАТВАРЫН АСУУДЛУУД

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Бат-Амгалан
dc.contributor.author Батдаваа, Уянга
dc.date.accessioned 2021-06-17T07:20:10Z
dc.date.available 2021-06-17T07:20:10Z
dc.date.issued 2021-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2191
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тархаад буй цар тахал буюу COVID19 – тэй холбоотойгоор бүх худалдаа үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн билээ. Тиймдээ ч бизнес эрхлэгчид өөрсдийн бараа үйлчилгээгээ олонд таниулан сурталчлах маркетингийн үйл ажиллагаагаа сошиал орчноор дамжуулан идэвхтэй явуулах болсон. Ингэхдээ хамгийн их хэрэглэгчидтэй нийгмийн сүлжээнүүд болох фэйсбүүк инстаграм зэргийг сонгодог байна. Тэгвэл эдгээр платформуудаар дамжуулан маркетингийн үйл ажиллагаагаа явуулахад тодорхой хэмжээний төлбөр шаардлагатай байдаг. Төлбөрийг мэдээж гадаадын аж ахуй нэгж байгууллагууд руу шилжүүлдэг. Энэ нь тухайн гадаадын компаниуд монгол улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гэсэн үг юм. Уг орлогод монгол улсын татварын хууль тогтоомжуудын дагуу татвар ногдуулах ёстой. Үүнтэй холбоотойгоор нягтлан бодогчид энэ чиглэлийн татварын асуудлуудыг хэрхэн шийдэх талаар зөвлөгөө мэдээлэл авах нь элбэг болсон нь энэ төрлийн орлогод хуулийн дагуу татварыг ногдуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгааг илтгэж байна. Татвар төлөгчид энэ тухай мэдлэг мэдээлэлгүй байх нь тэдгээрт ТЕХ – ийн дагуу татвар суутган төлөөгүй гэх шалтгаанаар татварын эрсдэл ногдох нөхцөл бүрдээд байна. Судалгааны ажлын хүрээнд татвар төлөгчдийн сошиал маркетингийн үйл ажиллагаа, төлбөр тооцоо болоод татварыг хэрхэн суутгадаг, энэ талын мэдлэг мэдээлэл хэр байдаг мөн үүнээс үүдэн үүсэж болох татварын эрсдэл зэргийн судлан мэдсэн. Цаашлаад олон улсын татвар, давхар татварын гэрээ, дэлхийн улс орнуудын туршлага зэрэгтэй холбон судалгаа хийж татварын алба болоод татвар төлөгчдөд хэрэгжүүлж болох татварын санал зөвлөмжийг боловсруулсан болно. en_US
dc.subject Сошиал медиа, маркетинг, татвар, давхар татвар en_US
dc.title МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГЧ БУС ЭТГЭЭДИЙН СОШИАЛ ОРЧИН ДАХЬ МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГОД НОГДУУЛАХ ТАТВАРЫН АСУУДЛУУД en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах