СЭЗИС - Бүтээлийн сан

Үүрэн холбооны оператор компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дата багц хөгжүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Батдэлгэр, Дэлгэрмаа
dc.date.accessioned 2021-06-17T06:53:56Z
dc.date.available 2021-06-17T06:53:56Z
dc.date.issued 2021-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2189
dc.description.abstract Үүрэн холбооны оператор компанийн хэрэглэгчдэд санал болгож буй дата багцын эрэлт сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа билээ. Тухайлбал 3G технологи нэвтэрснээр Монгол улс гэлтгүй дэлхий нийт ухаалаг гар утсаараа интернет орчинд нэвтэрч, үүнд ашиглагдах дата багц зах зээлд худалдаалагдаж эхэлсэн юм. 2020 оны байдлаар дэлхийд 4.33 тэрбум гаруй хүн гар утасны интернет ашиглаж байгаа нь 2017 онтой харьцуулахад 1 тэрбумаар өссөн үзүүлэлт байгаа бол Монгол улсад 2020 он гарснаар гар утаснаас интернет орчинд нэвтрэх нь 40.2 хувиар өссөн байна. Ийнхүү үүрэн холбооны оператор компаниудын яриа, мессежний тоон үзүүлэлт 8 хувиар багасаж, дата хэрэглээ 20 хувиар өссөн тул энэхүү сэдвийг судлах үндэслэл болсон юм. Онолын судалгааны хүрээнд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүний тухай, бүтээгдэхүүн үйлчилгээний ялгаа, бүтээгдэхүүн үйлчилгээний түвшин, бүтээгдэхүүн үйлчилгээний хольц болон шугам, бүтээгдэхүүний амьдралын мөчлөг, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц, судалгааны аргуудыг онолын түвшинд судлав. Харин салбарын судалгааны хүрээнд олон улсын үүрэн холбооны салбарын чиг хандлага болон дотоодын үүрэн холбооны үйлчилгээний нөхцөл байдлыг судаллаа. Харин эмпирик судалгааны хүрээнд Мобиком, Юнител компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний дата багцын хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтийг тодорхойлох зорилготой байсан. Ингэхдээ асуулгын болон фокус бүлгийн ярилцлагын аргууд ашигласан ба асуулгын судалгааг цахим хэлбэрээр тус 2 компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний дата багц ашигладаг 451 хэрэглэгчдээс дөхөмтэй түүврийн арга ашиглан цуглуулсан. Харин фокус бүлгийн ярилцлагын хувьд Мобиком болон Юнител компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний дата багц хэрэглэгчдийг 6 бүлэг болгон ярилцлага авсан бөгөөд 16 төрлийн дата багцын сонголтыг 1-100 оноо хүртэл үнэлүүлж (бандел) үр дүнг тайлагнав. Асуулгын судалгааны үр дүнд дата багцын ашиглах хугацаа, үнэ, хэмжээ зэрэг хүчин зүйлс нь худалдан авалт хийхэд чухал нөлөөтэй гэх үр дүн гарсан бөгөөд кластерын шинжилгээгээр Мобикомын үнэ болон хугацааг чухалчлагч, үнийг чухалчлагч, хэмжээг чухалчлагч гэх 3 бүлэг, Юнителын хугацааг чухалчлагч, хэмжээг чухалчлагч, үнийг чухалчлагч гэх бүлгүүд үүссэн. Уг үр дүнд үндэслэн фокус бүлгийн ярилцлагын судалгааг нийт 6 бүлгээс авсан бөгөөд Мобикомын хэрэглэгчдэд богино хугацаатай болон бага хэмжээтэй, урт хугацаатай болон их хэмжээтэй, Юнител хэрэглэгчдэд хязгааргүй хэмжээтэй урт болон богино хугацаатай дата багцууд нийцдэг байж болохоор харагдсан. Ийнхүү уг үр дүнд үндэслэн санал зөвлөмжийг боловсруулав. en_US
dc.subject Үүрэн холбооны оператор компани, урьдчилсан төлбөрт үйлчилгээ, дата багц en_US
dc.title Үүрэн холбооны оператор компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дата багц хөгжүүлэх боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах