Хураангуй:
Хөдөлмөрийн бүтээмж нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг динамик үзүүлэлт бөгөөд зарим хүчин зүйл нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байхад нөгөө хэсэг нь сөргөөр нөлөөлж, бүтээмжийг бууруулдаг байна. Их Британи улсын сэтгэл судлалын нийгэмлэгийн судлаачид хөдөлмөрийн бүтээмжийг тайлбарлахдаа: “Ур чадвартай боловч хандлага сөрөг үед олигтой бүтээмж гардаггүй, хандлага эерэг хэдий ч ур чадвараа ашиглахгүй бол мөн л бүтээмж тийм ч их дээрдэхгүй гэж үзсэн байдаг. Тиймээс ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагын соёл ажилчдад хэрхэн нөлөөлж байгааг судлах нь чухал юм.
Уг судалгааны ажилд Дорнод аймагт байрлах Татварын хэлтсийн соёлыг судлан тэрхүү соёл нь ажилчдад хэрхэн нөлөөлж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс байгууллагын давуу болон сул талыг тодорхойлох боломжтой. Эдгээр үр дүн нь ирээдүйн хүсэмжит соёлыг бий болгож өөрчлөхөд чухал ач холбогдолтой юм.