dc.description.abstract |
Салбарын хувьд дотоодын цахим худалдааны хүргэлтийн стандартуудыг
судалж манай орны онцлог, өнөөгийн нөхцөл байдалд цахим худалдааны хүргэлтийн
стандарт нь хэр хэрэгждэг болох зэргийг судлахыг зорьсон. Уг судалгаагаар цахимаар хүргэлтийн үйлчилгээ авч байсан хүмүүсээс хүргэлтийн стандарт хэрэгжилт хэр мөрдөгддөг талаар судалгаа хийсэн бөгөөд онолын судалгааны хувьд хүргэлтийн стандарт хэрэгжилт болон нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн төрлүүд, цахим худалдаа зэргийг судалсан юм. Энэхүү судалгааны хүрээнд цахим худалдааны хүргэлтийн үйлчилгээний стандарт хэрэгжилтийн талаар хэрэглэгчийн үзүүлж буй сэтгэл ханамжийг судлах зорилгоор цахимаар хүргэлт авч байсан туршлагатай 394 хүнээс онлайн хэлбэрээр асуулгын судалгаа аван найдвартай байдлын шинжилгээ хийж цааш нь үргэлжлүүлэн хүчин зүйлс, корреляци, регресс болон кластерийн шинжилгээ хийн тодорхойлсон бөгөөд одоогийн
нөхцөл байдлыг дүгнэж сайжруулах арга зам,санал зөвлөмжийг боловсруулсан. |
en_US |