СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн онлайн дэлгүүрийг сонгох сонголтонд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Ганбат, Номин
dc.date.accessioned 2021-06-15T06:16:02Z
dc.date.available 2021-06-15T06:16:02Z
dc.date.issued 2021-06-15
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2163
dc.description.abstract Ковид-19 цар тахал болон технологийн үсрэнгүй хөгжлөөс үүдэн дэлхийн хэмжээнд онлайн худалдааны борлуулалт, худалдан авагч болон онлайн дэлгүүрийн тоо өндөр өсөлттэй байна (Daniela Coppola, Tugba Sabanoglu, 2020). Үүнээс үүдэн онлайн худалдааны салбарт ширүүн өрсөлдөөн бий болж байгаа бөгөөд онлайн дэлгүүр эрхлэгчид хэрэглэгчээ тогтоон барих, байнгын үйлчлүүлэгчтэй болохын тулд олон төрлийн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа явуулдаг ч зарим нь шинэ хэрэглэгч татах байнгын үйлчлүүлэгчтэй болох тал дээр сайн үр дүнд хүрч чадахгүй өөрийн хэрэглэгчээ бусад онлайн дэлгүүрт алдах тохиолдол гарч байна. Энэхүү дипломын ажлын гол зорилго нь хэрэглэгчийн онлайн дэлгүүрийг сонгох сонголтонд нөлөөлөх хүчин зүйлсийг онол болон эмпирик судалгаан дээр үндэслэн тодорхойлох ба онлайн дэлгүүр сонгох хэрэглэгчийн зан төлөвийг судлан илрүүлэхэд оршино. Ингэхдээ шинжих болон тодруулах судалгааны аргыг ашигласан бөгөөд судалгааг ковид-19 цар тахлаас үүдэн онлайн хэлбэрээр Улаанбаатар хотын онлайн дэлгүүрээс худалдан авалт хийдэг 384 хэрэглэгчээс хувь хэмжээ тогтоох түүврийн арга ашиглан өгөгдлөө цуглуулж, шинжилгээ хийсэн. Судалгааны асуулга үндсэн 3 хэсгээс бүрдэх ба үүнд: Хэрэглэгчийн онлайн дэлгүүрийн сонголтонд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, Интернетийн хэрэглээг тодорхойлох, Хувийн мэдээллийн хэсэгүүд багтана. Судалгааны онолын загварыг судлаач Jozef Bucko, Lukáš Kakalejčík болон Martina Ferencová нарын 2018 онд гаргасан Online shopping: ‘’Factors that affect consumer purchasing behaviour’’ гэх судалгааны ажлын загварт үндэслэсэн. Судалгааны явцад туршилтын тест аван санал асуулгандаа сайжруулалт хийсэн. Хэрэглэгчийн онлайн дэлгүүрийн сонголтонд нөлөөлөх үндсэн 6 хүчин зүйлийг илэрхийлэх 25 хэмжигдэхүүн бүхий нийт 47 асуулттай асуулгын анкет боловсруулсан. en_US
dc.subject Онлайн худалдаа, Онлайн дэлгүүр, Хэрэглэгчийн сонгох зан төлөв, Хэрэглэгчийн онлайн дэлгүүрийн сонголтонд нөлөөлөх хүчин зүйлс en_US
dc.title Хэрэглэгчийн онлайн дэлгүүрийг сонгох сонголтонд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах