СЭЗИС - Бүтээлийн сан

Жижиглэн худалдааны дэлгүүрээр үйлчлүүлэгчийн туршлага брэндийн үнэнч байдалд нөлөөлөх нь /И-март жижиглэн худалдааны дэлгүүрийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Гантөмөр, Баттуул
dc.date.accessioned 2021-06-15T04:32:17Z
dc.date.available 2021-06-15T04:32:17Z
dc.date.issued 2021-06-15
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2161
dc.description.abstract Өнөөгийн бизнесийн орчинд хамгийн хүчтэй, нөлөө бүхий тоглогч бол хэрэглэгч юм. Хэрэглэгчийн олон нийтийн сүлжээнд оруулсан сэтгэгдэл тухайн брэндийн нэр хүндийг шийдэх боломжтой, хэрэглэгч л дахин үйлчлүүлэхгүй гэж шийдвэл үнэнч үйлчлүүлэгчдээ алдаж, алдагдалтай ажиллахад хүрэх боломжтой гэх мэтчилэн илүү олон хүчин зүйлс хэрэглэгчдээс шалтгаалдаг болсоор байна. Тиймээс компаниуд хэрэглэгчдээ улам ихээр халамжлах, тэдэнд биет бүтээгдэхүүн, биет бус үйлчилгээнээс илүү их ашиг тусыг санал болгосноор урт хугацаандаа үнэнч хэрэглэгчдээ хадгалах, мөн шинэ хэрэглэгчид татахын тулд маркетингийн олон арга аргачлалыг ашиглаж байгаа бөгөөд түүний нэгэн тод жишээ нь хэрэглэчдэдээ туршлагыг санал болгох, үйлчлүүлэх үеийн туршлагагыг тасралтгүй сайжруулах юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь хэрэглэгчийн туршлага чухал үүрэг гүйцэтгэдэг жижиглэн худаладааны салбар, тэр дундаа И-март дэлгүүрийн жишээн дээр хэрэглэгчийн туршлагын брэндийн үнэнч байдалд үзүүлэх нөлөөллийг судлах юм. Ингэхдээ шинжих болон тодруулах судалгааны аргыг ашигласан ба судалгааг онлайн хэлбэрээр И-март дэлгүүрийн 442 үйлчлүүлэгчдээс энгийн санамсаргүй, дөхөмтэй түүврийн арга ашиглан цуглуулсан. Судалгааны загварыг судлаач Juan Bustamante, Natalia Rubio нарын “Жижиглэн худалдааны дэлгүүрээр үйлчлүүлэгчийн туршлагыг хэмжих судалгаа”-нд үндэслэсэн бөгөөд үндсэн 9 хүчин зүйл, 44 хэмжигдэхүүн бүхий нийт 54 асуулттай асуулга анкет боловсруулав. Өгөгдлийг SPSS 21.0 програм ашиглан нэг талт болон хоёр талт шинжилгээ, хүчин зүйлийн, кластер болон корреляцийн шинжилгээ хийж, голлох үр дүнг тайлагнав. Судалгааны үр дүнд жижиглэн худалдааны дэлгүүрээр үйлчлүүлэгчийн 4 төрлийн туршлага нь брэндийн үнэнч байдалтай эерэг хамааралтай болох нь тогтоогдсон. en_US
dc.subject Хэрэглэгчийн туршлага en_US
dc.subject Брэндийн үнэнч байдал en_US
dc.subject Жижиглэн худалдаа en_US
dc.subject Жижиглэн худалдааны дэлгүүр en_US
dc.title Жижиглэн худалдааны дэлгүүрээр үйлчлүүлэгчийн туршлага брэндийн үнэнч байдалд нөлөөлөх нь /И-март жижиглэн худалдааны дэлгүүрийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Тамир, Төгөлдөр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах