Хураангуй:
Судалгааны ажил нь “Өргөө” амаржих эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн төвшинг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулсан болно.
Судалгааг анкет буюу асуулгын аргаар цуглуулсан бөгөөд судалгаа нь хувийн мэдээллийн хэсэг, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох хэсэг, эх болон нярайд үзүүлж буй үйлчилгээний сэтгэл ханамжийн хэсэг гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Судалгаанд зайлшгүй “Өргөө” амаржих эмнэлэгт амаржиж байсан эхчүүд хамрагдсан бөгөөд судалгааны дүнд судалгаанд оролцсон эхчүүд эх болон нярайд үзүүлж буй үйлчилгээнд сэтгэл ханамж сайтай харин эмнэлгийн орчин тэр дундаа ариун цэврийн өрөө, эмч ,эмнэлгийн мэргэжилтний харилцаа, ёс зүйд сэтгэл ханамж дундуур байдаг байна.