Хураангуй:
Энэхүү судалгаа нь одоо цагт хүн болон нийгэмд өөрчлөлт оруулж буй технологийн дэвшлийн судалгаа юм. Tэр дундаа цахимжилт болон дижитал шилжилт гэж юу болох тэдгээрийн ялгааг тодорхойлон орчин үед барилгын салбар бусад салбаруудтай харьцуулахад бүрэн цахимжаагүй гэсэн таамаглалын үндсэн дээр тус салбарын цахим шилжилт хийхэд саад болж буй асуудлуудыг илрүүлэх юм. Дижитал шилжилтэнд орохын тулд байгууллага нь Бизнес моделоо шинэчлэх шаардлага гардаг ба энэ нь тухайн бизнесийн дэд бүтцийг сайжруулж үр ашгийг нэмэгдүүлэх болно.