Хураангуй:
Монгол улсын эм хангамжийн салбарт 2018 оны байдлаар шинжлэх ухааны академик болон
олон улсын байгууллага, төр хувийн хэвшлийн эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага,
үндэсний эмийн үйлдвэр, эмийн санд 4000 гаруй эм зүйч, эм найруулагч ажиллаж байгаа
залгамж халаа болон ажиллагсдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна.
ЭМЯ-наас жил бүрийн эрүүл мэндийн үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг ба хамгийн сүүлийн
статистик мэдээнээс авч үзэхэд 2020 оны 05 сарын 07-ны байдлаар Монгол улсад үйл
ажиллагаа явуулж буй эмийн сангийн тоо 1541 ширхэг байна. (www.1212.mn) Эмийн сан
онд 214.58 тэрбум төгрөгийн эмийн импорт, 183.00 тэрбум төгрөгийн борлуулалт /бөөний
үнээр/ хийснээс дотоодын үйлдвэрийн борлуулалт 34,68 тэрбум төгрөг байна. Судалгаагаар
Монголын эм хангамжийн зах зээлийн 66.8%-ийг эзэлж буй 4-н компаний санхүүгийн
төлөвлөлттэй танилцахад тус салбарыг төлөөлж буй дээрх байгууллагууд нь тогтсон
санхүүгийн удирдлага дутмаг байгаа учир санхүүгийн гүйцэтгэлд шинжилгээ хийн
салбарын зохистой санхүүгийн харьцааг тодруулж, салбарын онцлогт тохирсон санхүүгийн
төлөвлөлт, санхүүгийн шинжилгээ хийх шаардлагатай байгаа ба Дэлхийн хэмжээнд эмийн
бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж эм хангамжийн байгууллагын гүйцэтгэл төлөвлөлтийг
зөв үнэлэх нь чухалд тооцогдоод байна.
Энэхүү судалгааны ажлаараа эм ханган нийлүүлэх төвүүдийн харилцагчдын үйлчлүүлж буй эм ханган нийлүүлэх төвийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнд хэрхэн сэтгэл ханамжтай байгааг үнэлгээ өгч тодорхойлон, судалгаагааны үр дүнд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын хоорондын хамаарлыг судлан тогтоож, тэдгээрийг хэрхэн сайжруулах арга замыг харилцагчдын сонирхол, хэрэгцээний зан төлөвт үндэслэн тодорхойлсон болно.