Хураангуй:
Тус судалгааны ажлаар Тавилгын худалдааны салбарын гадаад дотоод орчны хүчин зүйлсийн судалгаа, зах зээлийн нөхцөл байдлын шинжилгээ болон тухайн зах зээлийн төлөөлөл болох ХХ, ХХК-ийн өгөгдөл дээр тулгуурлан компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхүйц стратегийн зураглал гарган, зорилго, зорилтыг хангахуйц удирдлагын бүтэц зохион байгуулалтыг сайжруулснаар санхүүгийн төлөвлөлтийн оновчтой хувилбар, түүнийг хэрэгжүүлэх удирдах, хянах арга замыг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулсан болно.