dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар БНХАУ-н логистикийн салбарт өртгийн менежментийн шинэ арга болох үйлдэлд суурилсан өртөг тооцох (ABC) аргыг нэвтрүүлэх боломжийн тухай судаллаа. Өнөө үед Хятадын эдийн засаг дэлхийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, авто зам, төмөр зам, далайн тээврээр- ложистик сүлжээ нь дэлхийд тэргүүлж байна. Ийм өрсөлдөөнтэй, хөгжиж буй салбарт үйлдэлд суурилсан өртгийн арга хэрэглэснээр үр ашиггүй зардал буурч, ашиг алдагдлыг үйл ажиллагаа тус бүр дээр тодорхой нарийн тодорхойлж, үр ашиггүй зардал гарч буй үйлдлийг хянан зохицуулж ложистикийн зардлын менежментийн удирдлагад дэвшил гарах юм. Нэгдүгээр бүлэгт судлагдсан байдлыг олон улсын болон БНХАУ-н туршлагыг оруулав. Хоёрдугаар бүлэгт сэдвийн онол, аргазүйг тусгалаа. Гуравдугаар бүлэгт БНХАУ-н логистикийн салбарын зах зээл, өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийж тулгамдсан асуудлуудыг тодруулав. Эмпирик судалгааг БНХАУ-н тэргүүлэх логистикийн компани болох H logistics компанийн жишээ, санхүүгийн тоо мэдээллийг ашиглан тооцооллыг хийлээ. Тавдугаар бүлэгт “Н logistics” компанийн үйлдэлд суурилсан зардлын аргаар тооцсон бүртгэлийг тайлбарлалаа. |
en_US |