Хураангуй:
Хуурамч, баталгаагүй, бусдыг төөрөгдүүлсэн болон залилан мэхэлсэн мэдээлэл, зар сурталчилгааг нийтэд түгээх зэрэг явдал манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн үеэс улам ихэссэн. Тиймээс энэхүү судалгааны ажлаараа Монгол зах зээлд цацагдаж буй гоо сайханы бүтээгдэхүүний зар сурталчилгааны ёс зүйн хэм хэмжээг хэмжих арга замыг тодорхойлон, хэмжсэн. Зар сурталчилгааны үнэн бодит байдал, ёс суртахуунд хэр нийцэж байгаа зэрэг нь өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудал болж байгаа ба чухам ямар зар сурталчилгаа нь шаардлагад нийцээд, ямар нь нийцдэггүйг олж илрүүлэн зар сурталчилгаа нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, зөрчөөгүйг хэмжиж, тодорхойлсон.