dc.description.abstract |
Уг судалгааны ажлаар валютын ханшид нөлөөлөгч хувьсагчдыг тодорхойлж тэдгээрийн түүхэн нөлөөллийг харуулахыг зорив. Эхний ээлжинд хүчин зүйлсийг гранжерийн учир шалтгааны тестээр шалгаж валютын ханшны учир шалтгаан болох эсэхийг судалж үзэв.
Хувьсагчдын хувьд 10 тайлбарлагч хувьсагч, хугацааны цувааны хувьд 2010 оны 4-р
улирлаас 2020 оны 3-р улирал хүртэлх нийт 400 өгөгдлөөр шинжилгээг хийв. Уг тестийн
үр дүнд Дотоодын нийт бүтээгдэхүүн, Монгол улсын инфляци, Гадаад өр төлбөр нь
валютын ханшийн учир шалтгаан болж байсан. Сонирхуулахад Монгол улсын инфляци
нь 1 хугацааны хоцрогдлын дараа валютын ханшийн учир шалтгаан болдог бол 2
хугацааны хоцрогдлын дараагаас бие биенийхээ учир шалтгаан болдог байна. Үүний
шалтгаан нь инфляци валютын ханшийг өсгөснөөр импортолж оруулж байгаа бараа
материалын үнэ нэмэгдэж 2 хугацааны хоцрогдлын дараа инфляцийг өсгөдөг байна.
Судалгааг ARDL загвараар үнэлсэн ба үр дүнд нь Гадаад өр төлбөр болон Монгол улсын
инфляци нь үр дүнтэй хувьсагч юм. Гадаад өр төлбөр өсөхөд ам.долларын төгрөгийн
эсрэг ханш өсдөг байна. Үүний шалтгаан нь гадаад өр төлбөрийн үр дүнгүй
зарцуулалттай холбоотой гэж үзэж байна. Мөн хоёр улсын дундаж инфляцийн түвшинг
ашиглаж валютын ханшийг тодорхойлогч хүчин зүйл мөн гэдгийг баталж харуулав.
Хүчин зүйлсийн хугацааны хоцрогдол бие биенийхээ учир шалтгаан болж байгаа эсэхээс
хамаарч хэзээ интервенц хийхийг тодорхойлох боломжтой болж байна. Ингэснээр
валютын ханшийн огцом хэлбэлзлээс зайлсхийх боломжтой юм |
en_US |