Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа МУ-ын нийгмийн даатгалын тогтолцооны
өнөөгийн байдлыг судласны үндсэн дээр нөхцөл байдлыг тодорхойлж, сул талуудыг
илрүүлэн, боловсронгуй болгох боломжит хувилбаруудыг дэвшүүлж мөн нийгмийн
даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд урт хугацаат санхүүжилтийн эх
үүсвэр болгон ашиглахад үүссэн сангийн удирдлага, менежментийн асуудлуудыг
онолын хувьд болон олон улсын практикт хэрхэн хэрэгжиж байгааг судалсны үндсэн
дээр тогтолцооны асуудлыг тодорхойлон, санал зөвлөмж боловсруулсан болно.