СЭЗИС - Бүтээлийн сан

Ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor С, Мөнхбаяр
dc.contributor.author Батбэх, Бямбажав
dc.date.accessioned 2021-04-13T06:27:01Z
dc.date.available 2021-04-13T06:27:01Z
dc.date.issued 2021-04-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2135
dc.description.abstract Монгол улсын хөгжлийн чухал нэг тулгуур бол ноос ноолууран бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын үр ашигийг дээшлүүлэх юм. Энэ нь миний тухайн сэдвийг судлах гол үндэслэл болсон. Монгол улсад 2020 оны байдлаар ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус салбарт жил ирэх тусам өрсөлдөөн нэмэгдэж, бүтээгдэхүүний өөрчлөлт их гарч байна. Тиймээс хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтыг судалж, хэрэглэгчдийн хувьд ноолуурын брэндүүдүүдийн хооронд гаргаж байгаа сонголтонд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах шаардлага бизнес эрхлэгчдэд тогтмол тулгарч байна. Тиймээс энэхүү судалгаагаар хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, тэдний шийдвэр гаргалтанд чухам ямар хүчин зүйлс нөлөөлдгийг тодорхойлж судалгааны үр дүнд суурилан дотоодын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санал, зөвлөмж боловсруулсан болно. Судалгааг санал асуулгын арга ашиглан биечилсэн болон онлайн хэлбэрээр 473 өгөгдөл цуглуулж, чанарын шаардлага хангааагүй өгөгдлийг хасалт хийж, шаардлага хангасан 390 өгөгдөл дээр SPSS 23 програм ашиглан, өгөгдлийн шинжилгээг хийсэн. Цуглуулсан өгөгдөл дээр хийсэн шинжилгээний хувьд найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ болон кластер шинжилгээг тус тус хийж гүйцэтгэсэн. Бүтээгдэхүүний оцлогоос хамаарч хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хувьд ноолууран бүтээгдэхүүний тухайлсан нэг шинжээс нь хамааруулан худалдан авдаг гэж үзвэл худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх гол 5 хүчин зүйл нь загвар /20.5%/, бүтээгдэхүүний чанар /18.9 %/, өнгө /17.5%/, дулаан зөөлөн байдал /11%/, бүтээгдэхүүний үнэ /11%/ тус тус байдаг гэж шинжилгээгээр гарсан байна. Ноолууран бүтээгдэхүүнээс малгай, ороолт, цамцыг түлхүү худалдан авдаг ба ихэвчлэн натурал ноолуурын өнгийг сонгодог гэж судалгаагаар гарсан. Мөн хэрэглэгчидийн 89% нь ноолууран бүтээгдэхүүнээ худалдан авахдаа тогтсон газраас бүтээгдэхүүнээ хүрч мэдэрч буюу өөртөө итгэл төрүүлэх байдлаа мэдэгдүүлэх үүднээс салбар лангууг илүүд үздэг. Хүчин зүйлийн шинжилгээгээр хэрэглэгчдийн ноолууран бүтээгдэхүүний сонголтонд 5 хүчин зүйл нөлөөлдөг байж болох нь харагдсан. Үүнд нь хамгийн чухал нь албан ёсны борлуулагч байх нь нөлөөлдөг байна. Мөн нөхцөл байдал, бүтээгдэхүүний талаарх мэдлэг, бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан туршлага, хэрэглэгчийн мэдрэхүйн болон бүтээгдэхүүний харагдах байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байж болохоор байна. en_US
dc.subject Хэрэглэгчийн зан төлөв, ноолууран бүтээгдэхүүн, шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйл, хэрэглэгчийн худалдан авалт. en_US
dc.title Ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах