dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн дотоод хяналтын өнөөгийн байдлыг судлан, эрсдэлийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хяналтыг үр ашигтай нэвтрүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Онолын хүрээнд дотоод аудит нь хяналт шалгалтаас ялгаатай нь үр дүнгээс илүү процесст анхаардаг. Үр дүн нь алдаагүй байсан ч процесст асуудал байгаа болохоор [Хэзээ алдаа гарч гарч болохоор байдалтай байгаа] л бол дотоод аудитын хүрээнд сайжруулах асуудалд хамаарна. Дотоод хяналт нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулах, бүртгэлд буруу ташаа тусгах, зэргээс сэргийлэх, хянах зорилгоор удирдлагын зүгээс хэрэгжүүлдэг хяналтын тогтолцоо юм.
Салбарын өнөөгийн байдлын хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн эх үүсвэр нь улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх төлбөр, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөгдсөн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэж байна.
Судалгааны ерөнхий асуулгын загвар болох 14 асуудлын хүрээнд асуулгын үр дүнг
илүү тодорхой болгож цэгцтэй байлгах зорилгоор онолын судалгаагаар тодорхойлсон. 9
дүүргийн аудитын болон хөндлөнгийн хяналт шалгалтын тайланг судлан зөрчлүүдийг
тэмдэглэн харьцуулалт хийх замаар нийтлэг зөрчлүүдийн жагсаалтыг гаргав.
Дотоод хяналтыг эрсдэлд суурилсан дотоод хяналтын арга болох COSO загварын
бүтцийн 5 бүрэлдэхүүн хэсгийг хамарсан 68 асуулга, тэдгээрийн сайн муу шинжийг
тодорхойлж тус бүр сайн, дунд, муу гэсэн үнэлгээгээр А,Б,В,Г гэсэн 4 хэлтсийг сонгон
авч үр дүнг дундажлан хяналтыг үнэлэхэд хүчтэй буюу сайн нь 9,2%, дунд 36,0%, сул
буюу муу 54,8%-тай үнэлэгдсэн нь хяналт маш муу байдгийг харуулж байна. Үүнээс
үзэхэд эрсдэл хамгийн өндөр байгаа хэсэг болох хяналтын орчин болон эрсдэлийн
үнэлгээнээс эхлэн хяналтыг эхлүүлэх нь зүйтэй гэж судлаачийн зүгээс үзэж байна. |
en_US |