Хураангуй:
Байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтайгаар
ажиллуулахын тулд хамгийн үнэ цэнэтэй, зайлшгүй шаардлагатай, байгууллагын хүчин
чадал нь хүний нөөц юм. Тийм ч учраас чадварлаг хүний нөөцийг бүтээмжтэй, өндөр
гүйцэтгэлтэй, тогтвор суурьшилтай, сэтгэл ханамжтай ажиллуулах хэрэгцээ шаардлага
ямар ч байгууллагын удирдлагуудад тулгарч байдаг. Энэхүү тулгамдаж буй асуудлыг
шийдэхийн тулд ажилтнуудад цалин хөлс, урамшууллаас илүүтэйгаар баг хамт олны
дэмжлэг, сэтгэлзүйн аюулгүй байдал хангагдаж байх нь маш чухал байдаг тул энэхүү
судалгааны ажлаараа харилцаа холбооны салбарын/Скайтел, Мобиком, Юнител, Жимобайл/ байгууллагын хүний нөөц болон маркетингийн багт ажилладаг нийт 121
ажилтнуудаас судалгаагаа авч байгууллага болон алба нэгжийн хоорондын нийгмийн
дэмжлэгийн сүлжээний бүтцийн ялгааг харуулан хамт олны нийгмийн дэмжлэгийн
сүлжээний бүтцээс сэтгэлзүйн аюулгүй байдал хэрхэн хамаарч байгаа эсэхийг
нийгмийн сүлжээний шинжилгээ арга зүй ашиглан Ucinet, SPSS 23.0 болон Microsoft
Excel программуудыг ашиглан судалгаа шинжилгээгээ хийсэн болно.