СЭЗИС - Бүтээлийн сан

Залуусын төлбөр тооцооны бүтээгдэхүүн хэрэглээний зан төлөвийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Нарантунгалаг
dc.contributor.author Дайриймаа, Оюунтунгалаг
dc.date.accessioned 2021-04-09T13:30:37Z
dc.date.available 2021-04-09T13:30:37Z
dc.date.issued 2021-04-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2128
dc.description.abstract Хүмүүсийн өдөр тутмын амьдралын чухал хэсэг болох төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээний талбарт санхүүгийн олон байгууллагууд өрсөлдөж байна. Тэр дундаа дижитал шилжилтийн нөлөөллөөс төлбөр тооцооны бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж шинэ төлбөрийн хэрэгслүүд зах зээлд нэвтрэхийн зэрэгцээ хэрэглээний үзүүлэлт өссөөр байгаа нь салбарын судалгаагаар харагдсан. Уламжлалт төлбөр тооцооны бүтээгдэхүүнээс илүүтэйгээр дижитал төлбөрийн хэрэгслүүд нэвтэрч буй энэ үед залуусын төлбөр тооцооны зан төлөвийг судлах шаардлага банкуудын өмнө тулгараад байна. Судалгааны ажлын хүрээнд залуус гэдэгт Залуусын хөгжлийг дэмжих тухай хууль болон хэрэглэгчийн онолд үндэслэн 16-34 насны залуусыг зорилтот бүлгээр сонгосон. Төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээ (хэрэгсэл) гэдэгт бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг багтаасан. Төлбөр тооцооны бүтээгдэхүүн хэрэглээний зан төлөв гэдэгт хэрэглэгч, хэрэглэгчийн зан төлөв, онолын загварууд, нөлөөлөх хүчин зүйл, үе шатуудыг авч үзсэн. Онолын судалгааны үр дүнд үндэслэн загвараа боловсруулж санал асуулгын аргаар төлбөр тооцооны бүтээгдэхүүн хэрэглэгч залуусаас, ярилцлагын аргаар төлбөр тооцоог хүлээн авагч худалдаа үйлчилгээний байгууллага (мерчант) болон төлбөр тооцооны бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож буй банкны ажилтнуудаас судалгаа авч судалгааны үр дүнг боловсруулсан. Залуус нь цахим бүтээгдэхүүн үйлчилгээг илүүтэй ашиглаж байгаа бөгөөд шинээр нэвтэрсэн бүтээгдэхүүнүүдийг амархан сурч хэрэглээндээ нэвтрүүлж, өндөр давтамжаар ашиглаж байна. Тэдгээрийн төлбөр тооцооны бүтээгдэхүүний зан төлөвт орчны нөлөөллүүд болон хувь хүний шинж чанарууд нөлөөлдөг нь судалгааны үр дүнд батлагдсан. Арилжааны банкууд залуусын сегментэд зориулж хэрэгцээ, зан төлөвт нь нийцэх тусгайлсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, шинж чанар бүхий төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох замаар ирээдүйн үр ашигт харилцагчдаа бэлтгэх нь зүйтэй. en_US
dc.subject Залуус, төлбөр тооцоо, бүтээгдэхүүн хэрэглээ, зан төлөв en_US
dc.title Залуусын төлбөр тооцооны бүтээгдэхүүн хэрэглээний зан төлөвийн судалгаа en_US
dc.title.alternative Consumer behavior survey in usage of payment instrument by youth en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах