СЭЗИС - Бүтээлийн сан

Төслийн өртгийг АМӨТ-оор тооцох нь /Барилгын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорлоо
dc.contributor.author Галбадрах, Уранбилэг
dc.date.accessioned 2021-04-09T13:24:24Z
dc.date.available 2021-04-09T13:24:24Z
dc.date.issued 2021-04-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2127
dc.description.abstract Барилгын салбарын хувьд улс эдийн засгийн хөгжлийн тодорхойлох, тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд төрийн бодлого, эдийн засгийн өсөлт, инфляци, хүн амын амьжиргааны түвшин, банк санхүүгийн орчин зэрэг макро орчны хүчин зүйлийн нөлөөнд байдаг, мөн улирлын нөлөөлөл ихтэй, материал түүхий эдийнхээ 60 орчим хувийг импортоор авдаг, ажиллах хүчний тогтвор сууршил муу, тусгай зөвшөөрөл, хуулийн зохицуулалт ихтэй зэрэг онцлогтой салбар юм. Салбарын үйл ажиллагаа өргөжихийн хирээр орчин үетэй зэрэгцэн үйлдвэрлэл явуулах зарим нэг тулгамдсан асуудлууд аж ахуйн нэгж байгууллагууд болон салбарын хэмжээнд бий болж байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж буй арга барил, техник технологио сайжруулах, олон улсын чанар, стандартад нийцүүлэх, менежмент удирдлагын хүрээнд шинэчлэлт хийх гэх мэт асуудлуудтай тулгарч байна. ЗТБХБС-ын 2009 оны 263-р тушаалаар ажилчдын тарифт цалингийн жишиг баталсан. Үүн дээр 3-р зэрэгтэй ажилчны сарын цалин 448 560 төгрөг байдаг. Гэтэл бодит байдал дээр туслах ажилчны өдрийн хөлс 30 000 төгрөг, сарын цалин 600 000 төгрөг байна. ЗТБХБС-ын 2012 оны 181-р тушаалаар батлагдсан БТЗД-нд БАЭЗГГ-ий баталсан "Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн үед түүний өсөлтийн хувиар энэхүү жишиг тарифт цалинг өсгөж тооцно” гэсэн заалт байдаг. Энэ заалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй гэх мэт зүйлээс барилгын төсөвт өртөг, гүйцэтгэлийн өртгийн зөрүү үүсэх нөхцөл болдог. Иймээс уг судалгааны ажлын хүрээнд эдгээр тулгамдсан асуудлуудын нэг өртгийн удирдлагын орчин үеийн хандлагыг нэвтрүүлэхийн тулд амьдралын мөчлөгийн өртөг тооцох аргаар төслийн өртгийг тооцох энэхүү сэдвийг сонголоо. Аливаа нэг төслийг эхлэхийн өмнө тухайн төслийнхөө өртөг зардалыг тооцоолох зайлшгүй шаардлагатай байдаг. Төслийн өртөг бодитой тооцоологдсоноор барилгын компанийн зардлын хяналтын систем үр дүнтэй байх бөгөөд удирдлагад оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. en_US
dc.subject амьдралын мөчлөгийн өртөг en_US
dc.subject төсөвт өртөг en_US
dc.subject барилгын салбар en_US
dc.title Төслийн өртгийг АМӨТ-оор тооцох нь /Барилгын жишээн дээр/ en_US
dc.title.alternative Estimating cost of the project by LCCE / example of the building/ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах