СЭЗИС - Бүтээлийн сан

Технологид суурилсан банкны үйлчилгээний хувь хүний хөгжилд үзүүлэх нөлөөллийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor З, Оюунцацрал
dc.contributor.author Хапас, Айтолхын
dc.date.accessioned 2021-04-09T12:55:29Z
dc.date.available 2021-04-09T12:55:29Z
dc.date.issued 2021-04-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2126
dc.description.abstract Банк санхүүгийн салбар нь технологийн нөлөөлөлд хурдацтай хөгжиж ирсэн бөгөөд хөгжих гол хөшүүрэг, нөлөөлөгч хүчин зүйл гэдэг нь харагдаж байна. Арилжааны банкууд нь дэвшилтэд технологи, ухаалаг гар утсанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг цогцлоож, хэрэглэгчийн хэрэгцээ, чиг хандлагад тулгуурлан үнэ цэнийг бүрдүүлж байгаа бөгөөд цаашлаад технологи хөгжихийн хэрээр үүнийг даган банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжих мөн тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж буй хэрэглэгч, хувь хүн хөгжинө. Иймд технологи, банк, хувь хүн гэсэн ойлголтууд хоорондоо уялдаа холбоотой ойлголт бөгөөд нэг нь хөгжихөөр нөгөөх нь дагаад хөгжиж байна. Энэхүү судалгааны ажлын үндсэн загвар болох UB Lifestyle үйлчилгээ нь аялал, эрүүл мэнд, хувь хүний хөгжилд зориулсан зээлийн үйлчилгээ бөгөөд хувь хүний хөгжилд нөлөө болох хоёр гол хүчин зүйл (эрүүл мэнд, боловсрол) байсан. Арилжааны банк нь эдгээр чиглэлийн зээлийн үйлчилгээ тусгай зориулалтаар гаргаж ирэх эрэлт хэрэгцээ хангалттай их бөгөөд үүгээр дамжуулж хувь хүний хөгжилд нь нөлөөлөх боломж бүрэн байна. Хувь хүний боловсрол дээшилж, эрүүл мэнд сайжирсанаар тухайн өрхийн орлого нэмэгдэнэ, цаашлаад улс орны эдийн засаг сайжирч улс орон хөгжинө. Банк нь Хүний хөгжлийн индексийн гол 3 үзүүлэлт болох орлогод чиглэсэн үйлчилгээг явуулах нь хэцүү учраас бусад 2 үзүүлэлт болох эрүүл мэнд, боловсролын чиглэлээр зээлийн үйлчилгээ явуулж үүгээрээ дамжуулан орлогод шууд бусаар нөлөөлж болно. en_US
dc.subject Арилжааны банк, Хувь хүний хөгжил, Банкны үйлчилгээ, Технологид суурилсан банкны зээлийн үйлчилгээ, Хүний хөгжилд үзүүлэх нөлөөлөл en_US
dc.title Технологид суурилсан банкны үйлчилгээний хувь хүний хөгжилд үзүүлэх нөлөөллийн судалгаа en_US
dc.title.alternative A study of the impact of technology-based banking on personal development en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах