СЭЗИС - Бүтээлийн сан

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ИННОВАЦЛАГ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА, Банкны жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Лувсанжав, Болор
dc.date.accessioned 2021-04-08T13:48:06Z
dc.date.available 2021-04-08T13:48:06Z
dc.date.issued 2021-04-08
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2123
dc.description.abstract Байгууллагын урт хугацаанд тогтвортойгоор оршин тогтнох хамгийн гол нөхцлүүдийн нэг бол инновац юм. Тиймээс байгууллага тасралтгүй инновацыг эрэлхийлж байх шаардлагатай бөгөөд түүний тулд байгууллага инновацыг дэмжсэн соёлыг бий болгох нь хамгийн үр дүнтэй болохыг олон судалгааны ажлууд харуулж байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь хамгийн өрсөлдөөнтэй, шинэ техник технологыг нэвтрүүлэхдээ түүчээлэгч байдаг Монголын банкны секторт тэргүүлэгч банкуудын соёлд инновацлаг байдал бүрдсэн эсэхийг тодорхойлоход оршино. Байгууллагын соёлын инновацлыг байдлыг Rao, Weintraub судлаачдын боловсруулсан “тоосго өрөх” аргаар хэмжсэн ба тухайн арга нь нөөц, үйл явц, амжилт, үнэт зүйл, зан төлөв, уур амьсгал гэх 6 хүчин зүйл нь байгууллагын соёлын инновацлаг байдлыг тодорхойлдог гэж үздэг. Судалгааны ажлыг зах зээлд эзэлж буй хэмжээгээр хамгийн том 3 банкны 112 ажилтнуудаас түүвэр авч боловсруулсан. Эдгээр банкуудад соёлын инновацлаг байдал сайн бүрдсэн байгаа боловч үнэт зүйл, зан төлөв, уур амьсгалын хүчин зүйлсүүдийг илүүтэй анхаарах шаардлагатай болох нь шинжилгээний үр дүнгээр гарсан. Байгууллага энэхүү аргыг ашиглан бүх ажилтнуудыг хамруулан шинжилгээ хийснээр өөрийн байгууллагын соёл хэр зэрэг инновацыг дэмжиж байгааг болон сайжруулах шаардлагатай хүчин зүйлсүүдийг мэдэх боломжтой. Энэхүү судалгаа нь анх удаа хийгдэж байгаа туршилтын судалгаа болно. en_US
dc.subject Байгууллагын соёлын инновацлаг байдал en_US
dc.subject Байгууллагын соёл en_US
dc.subject Инновац en_US
dc.subject Уур амьсгал en_US
dc.subject Банкны сектор en_US
dc.subject Тоосго өрөх аргачлал en_US
dc.title БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ИННОВАЦЛАГ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА, Банкны жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах