Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь транзит авто тээврийг хөгжүүлсэнээр салбарын
ДНБ, тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн байгууллагад хэрхэн үр
нөлөө үзүүлэхийг судлан санал боловсруулахад оршсон.
Судалгааны үр дүнд тээвэр, логистикийг зөвхөн төмөр зам, Замын-Үүд боомтын
асуудлаар хязгаарлагдаж байснаас Монгол Улсын логистикийн талаар баримтлах төрийн
бодлого, эрх зүйн орчин, нэгдсэн зохицуулалт, эдгээрийг хариуцан гүйцэтгэх
институциональ нэгжийн асуудал орхигдсон мөн энэ салбарын тулгамдсан асуудлыг
шийдвэрлэхэд санхүү, хөрөнгийн эх үүсвэр гэхээс илүүтэйгээр сайн менежментийн
асуудал чухал байгаа нь харагдаж байв.
Түүнчлэн далайд гарцгүй орны хувьд олон улсын байгууллагуудтай нягт хамтран
ажиллах, өмнө нь шийдэгдсэн өндөр ач холбогдолтой ажлуудыг урагшуулах
шаардлагатайгаас гадна төвлөрлийг сааруулах чухал хэдий ч улс орны стратегийн ач
холбогдолтой орон нутгийн төлөвлөлтийг холбогдох яамд нь авч явж байх шаардлагатай
байна гэсэн бодлогын дүгнэлтэнд хүрлээ.