dc.description.abstract |
Аливаа байгууллага, хамт олон үүссэн цагаасаа дэг жаяг, хэв маягтай болдог бөгөөд товчхон хэлбэл энэ нь тухайн байгууллагын бусдаас ялгарах онцлогийг шингээсэн өөрийн гэсэн соёл юм. Байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулж, хөгжин дэвшихэд алсын хараа, зорилго, стратегитай байх зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ хамт олныг нэгтгэж байдаг хүчтэй соёл мөн чухал үүрэгтэй байдаг. Байгууллагын соёлыг төлөвшүүлж байж зорилгодоо хүрэх учраас энэ нь алсын хараа, зорилго зорилттой шууд хамааралтай гэж дүгнэж болно.
Энэхүү судалгааны ажлаараа байгууллагын соёлыг онолын түвшинд судлан түүнд хувь хүний ойлголтын нөлөө байдаг эсэхэд эмпирик судалгаа шинжилгээг хийж түүнд үндэслэн дүгнэлт, санал зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |