Хураангуй:
Технологийн эрин үеийг дагаад хувсин өөрчлөгдөж буй хүмүүсийн амьдралын хэв маягт 2005 онд цоо шинэ ажлын байрны хувьсал тохиосон нь Коворкинг буюу Хамтын оффис юм. Уламжлалт түрээсийн оффисоос ялгарах онцлог нь хэрэглэчиддээ өгч буй үнэ цэн нь зөвхөн түрээсийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүйгээр тэдэнд өсч дэвших боломжийг санал болгож тэдний тав тухыг хангахын зэрэгцээ хамт олны уур амьсгал бүрдүүлж хамтын ажиллагааг дэмжих орчин нөхцлийг санал болгож байна.
Ингэснээр хэрэглэгчид буюу Хамтын оффисын салбарынхны нэрлэж заншиснаар
гишүүдийн инновацилах боломжид хэрхэн нөлөөлж байгаа нь сонирхол татав.
Энэхүү судалгааны ажлаараа Хамтын оффисын тухай
ойлголтыг онолын хүрээнд судлаж гишүүдийн инновацилах боломжид менежмент нь
хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох, цаашлаад түүнийгээ Улаанбаатар хотод үйл
ажиллагаа явуулж буй Хамтын оффисууд дунд судалгаа явуулж бататгахыг зорилго
болгосон.
Судалгааны зорилгодоо хүрэхийн тулд Хамтын оффисын менежментийг хэрхэн үр дүнтэй байгааг хэмжих шаардлагатай болсон тул гишүүддээ үйлчилдэг үйлчилгээний
байгууллагынх нь хувьд үйлчилгээний чанарыг үнэлэх боломжийг эрэлхийлж онолын
судалгаа хийсний үндсэн дээр ач холбогдол, гүйцэтгэлийн үнэлгээний IPA матрицын
аргыг сонгон авч эмпирик шинжилгээ хийсэн болно.