Хураангуй:
Уг судалгааны ажлаар хямралын үеийн арилжааны банкуудын чанаргүй зээлийг бууруулах боломжийг судалсан. Судалгааны үндсэн аргачлал нь эконометрик шинжилгээ байсан. Судалгааны үндсэн таамаглалуудад: (1) зээлийн нийлүүлэлтээр дамжуулан эдийн засгийн гарцыг удирдах боломжтой; (2) зээлийн нийлүүлэлтээр дамжуулан чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах боломжтой; (3) зээлийн нийлүүлэлт, чанаргүй зээл болон эдийн засгийн гарцын хооронд тэнцвэртэй цэг байна. Энэхүү тэнцвэртэй цэгийг судалгааны ажлаар тодорхойлсон ба тоон үзүүлэлтүүдийг тооцож гаргасан болно.