Хураангуй:
Дэлхий дахинд аль ч төрлийн салбарууд дижитал хэлбэрлүү шилжих хүсэл эрмэлзэлтэй
байгаа билээ. Тэр дундаа банкны салбар нь дижитал хэлбэрлүү шилжих нь маш олон
давуу талуудыг бий болгоно. Энэхүү судалгааны ажил нь банкны салбарт цахим гарын
үсгийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлснээр цахим банкны үйлчилгээний
хүртээмж хэрхэн нэмэгдэх, иргэд уг тоон гарын үсгийн талаар хэр мэдлэгтэй талаар
судлахыг зорьсон билээ. Мөн гадны улсуудын цахим банкинд тоон гарын үсэг хэиглаж
буй туршлагуудыг судлахыг зорьлоо.
Дээрх зорилго, зорилтын дагуу анкетийн арга болон фокус ялицлагын аргыг ашигласан
бөгөөд анхдагч өгөгдлүүдийг цуглуулан SSPS23 программыг ашиглан судалгаа
шинжилгээнүүдийг хийсэн. Мөн TAM загвар болон TPB загварын хосолсон загварыг
ашиглан дэвшүүлсэн таамаглалуудыг шалгасан. Харин гадны орны кейс судалгааны
хувьд тоон гарын үсгийг цахим банкинд ашигладаг европын орнуудын банкны
судалгаатай харьцуулан дүгнэлт хийн, санал зөвлөмжийг боловсруулсан болно.