Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар дижитал шилжилт буюу технологийн шилжилтийн тухай түлхүү яригдах болсон. Энэхүү шилжилтээр дамжуулан тухайн салбар бүрт маш том дэвшилт, шинэчлэлт, сайжруулалтууд хийгдэж байна. Өөрөөр хэлбэл тухайн салбар бизнес загвараа шинэчилж, үйл ажиллагаагаа илүү хялбарчлах боломжтой ба үүгээрээ өөрийн харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийг тогтоон барих зэрэг боломжийг бий болгож буй томоохон хувьсал юм. Тус судалгааны ажлын хүрээнд Арилжааны банкууд болон ЖДБ эрхлэгчдийн одоогийн харилцаа ердийн уламжлалт үйлчилгээ байгаа ба үүнийг дижитал руу шилжүүлж хялбарчлах боломжтой буюу бизнесийн зээлийг онлайнаар шийдэх боломжтой гэсэн таамаглалыг дэвшүүлсэн ба зорилго зорилтынхоо хүрээнд судалгаагаа хийн таамаглалаа батлан дүгнэлт, саналаа гаргасан.