СЭЗИС - Бүтээлийн сан

Хүүхдийн эрх, хамгааллын үйл ажиллагааг сайжруулах нийгмийн түншлэлийн модель боловсруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Намжилчойжил, Алтансоёмбо
dc.date.accessioned 2021-04-07T15:05:03Z
dc.date.available 2021-04-07T15:05:03Z
dc.date.issued 2021-04-07
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2110
dc.description.abstract Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүндэтгэх амлалтаа өгч, НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид 1990 онд нэгдэн орсоноос хойш 31 жил болж байна. Энэхүү конвенцийн хувьд улс орны засгийн газрын үүргийг онцгойлон чухалчилсан бөгөөд тус конвенцид нэгдэн орсон улс орнууд хүүхдийн өмнө үүрэг хүлээж, хүүхдийн эсэн мэнд амьдрах, аливаа дарамт хүчирхийлэл, аюул заналаас хамгаалагдах, сурч боловсорч хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахын төлөө үндэсний хэмжээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаар зүйлчилсэн билээ. Монгол Улс тус конвенцид нэгдэн орсоноос хойш холбогдох хүчин чармайлтуудыг гарган ажиллаж, ялангуяа Монгол Улсад үндэсний болон орон нутгийн, мөн анхан шатны нэгжийн түвшинд хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг шийдвэрлэх механизм, бүтэц зохион байгуулалт, байгууллагууд ажиллах болсон ба төрийн байгууллагуудаас гадна төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, бизнесийн байгууллагууд ч гэсэн хүүхдийн эрхийн төлөө олон төрлийн төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хэдий ч гэр бүлийн орчинд, сургууль, цэцэрлэг, нийгмийн орчинд, цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн хэвээр байна. Нийгмийн түншлэл нь дэлхийн улс орнуудад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон салбарын оролцоог хангаж байгаа тохиромжтой арга хэрэгсэл бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг эв эе, нэгдсэн зохион байгуулалт, уялдаа холбоо, итгэлцэл, мэдээлэл солилцоо, манлайлал, уян хатан зохицуулалт, хамтын хүчээр шийдвэрлэсээр байна. Иймд миний бие энэхүү судалгаагаараа дэлхий нийтийн хэмжээнд олон эрдэмтдийн судалж буй нийгмийн түншлэлийн модель боловсруулах замаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах арга замыг эрэлхийлсэн болно. Тус судалгаанд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, нийгмийн түншлэлийн тухай онолын ойлголт ухагдахууныг судалж, Монгол Улсын хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын төлөөх түншлэлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, гадны улс орнууд болон Монгол Улс дахь хүүхдийн эрх, хамгааллын үйл ажиллагааг сайжруулах нийгмийн түншлэлийн сайн туршлагуудын талаарх кейс судалгаа, экспертүүдийн ярилцлагын судалгаа, асуумжийн судалгаа хийн, дүгнэлт гаргаж, нийгмийн түншлэлийн модель боловсруулан танилцуулж байна. en_US
dc.subject хүүхдийн эрх en_US
dc.subject хүүхэд хамгаалал en_US
dc.subject нийгмийн түншлэл en_US
dc.title Хүүхдийн эрх, хамгааллын үйл ажиллагааг сайжруулах нийгмийн түншлэлийн модель боловсруулах нь en_US
dc.title.alternative Developing social partnership model for improving child rights and protection en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах