Хураангуй:
Байгалын унаган төрх тэнцвэрт байдал хүмүүсийн/орон нутгийн иргэдийн буруутай үйлдлээс шалтгаалан алдагдаж улмаар бэлчээрийн даац хэтрэх, малын шимт тэжээлийн хомсдолд орж цөлжих аюул нүүрлэсэн нь орон нутаг дахь хүртээмжтэй эдийн засгийн хөгжил сулаас үүдэн орон нутагт нийгмийн асуудлууд хуримтлагдан ужиграсаар байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх ерөнхий шийдлийн загварыг дараах байдлаар төсөөлж байна. Үүнд:
• Зөгийн аж ахуйг зөөвөрлөн шилжүүлэн хөгжүүлэх замаар бэлчээрийн өвс ургамал, балт цэцгийн тэнцвэртэй байдлыг хангах
• Бэлчээрийн чанарыг сайжруулах замаар мал аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, цөлжилтийг зогсоох
• Орон нутгийн иргэдийн эрүүл тэнцвэртэй хооллолтыг дэмжин орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэх боломжийг бүрдүүлснээр орлогыг тэнцвэртэй хүртээмжтэйгээр дээшлүүлж, нийгмийн хуримтлагдан ужиграсан асуудлуудыг шийдвэрлэж орон нутгийн тогтвортой/тулхтай хөгжлийн боломжийг бүрдүүлэнэ.