Хураангуй:
Энэхүү төслийн ажлын хүрээнд аж үйлдвэр төвлөрсөн Дархан-Уул аймагт ажиллаж сурч буй цахилгаан, мехатроникийн мэргэжилтнүүдийн дунд үйл ажиллагаа явуулах зорилготой Инновацийг Дэмжих Мехатроникийн Чадамжийн төвийг байгуулах төлөвлөгөөг боловсруулах юм. Өнөө үед МСҮТ коллежүүдийн төгсөгчдийн чанар, ажил эрхлэлт, өрсөлдөх чадварт төрийн байгууллагаас эхлээд үйлдвэр аж ахуйн нэгж онцгой анхаарч байна. Шинэ мэргэжил болох мехатроникоор сурах суралцагсдын тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байгаагаас үүдэн тэднийг сурч, хөгжих, төгсөөд ажлын байртай болоход нь бодлогоор чиглүүлэх, хэрэгцээт дадлагын байраар хангах, хоорондоо хамтран ажиллах, бие биенээсээ суралцах, туршлага солилцох боломжийг нь бүрдүүлэх, шинэ бүтээл гаргахад нь туслах, инновацит бүтээл хөгжүүлэхэд нь бодитоор дэмжих албан ёсны байгууллага, төв бий болгох шаардлага зүй ёсоор гарч байна. Уг шаардлагад үндэслэн энэхүү бизнес төлөвлөгөөгөөр политехник коллеж, үйлдвэр аж ахуйн нэгжийн түншлэлд суурилсан инновацийн төвтэй холбоотой боломжит судалгаануудыг хийж боловсруулсан болно.