Хураангуй:
Компанийн эмзэг нууцлалтай мэдээлэлд халдах замаар хохирол учруулдаг кибер эрсдэлийн үр нөлөө жил ирэх тусам бүр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол улсын хувьд кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд 85-д, кибер халдлагад өртөмтгий байдлаар дэлхийд тэргүүлж, дэлхийн дунджаас 5-7 дахин их хэмжээгээр кибер халдлагад өртөж байна. Олон улсад энэ төрлийн эрсдэлийг кибер даатгалын бүтээгдэхүүнээр удирдах хандлага дэлгэрч байгаа ч манай улсын хувьд тус эрсдэлийг удирдах даатгалын бүтээгдэхүүн байхгүй учир энэхүү судалгааны ажлаар олон улсад амжилттай хэрэгжсэн туршлага, кейс дээр үндэслэн кибер даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломж, арга замыг эрэлхийлэн санал, зөвлөмж боловсруулсан болно.