Хураангуй:
Өнөөгийн технологийн дэвшлийн ачаар дижитал маркетинг, глобал зах
зээл гэсэн ойлголтууд маркетингийн шинжлэх ухаанд хүчтэй түрэн орж ирж, хүн бүхэнд дэлхийн аль ч өнцгөөс, зах зээлд дижитал, онлайн орон зайг ашиглан, эн тэнцүү өрсөлдөх, таатай боломжууд гарч ирж байна. Олон улсын зах зээлийн ширүүн өрсөлдөөнөөс болоод эдүгээ автомашин үйлдвэрлэлийн компаниуд борлуулалтын нэлээдгүй хэсгээ газарзүйн өөр байршлууд, өөр тив, улс орнуудаас босгож, ашиг олох болсон. Өнөөдөр дэлхийн автомашины зах зээлийн 95 хувь нь дилерээр дамжиж байгаа нөхцөлд бид ч гэсэн энэ шинэ, ховор боломжийг алдахгүй байх нь чухал. Энэ талаар Монголын нөхцөлд хийсэн судалгаа шинжилгээний ажил төдийлөн алга. Ихэвчлэн дотоод зах зээл, уламжлалт маркетингаар хийсэн ажлууд түлхүү хийгджээ.
Энэхүү судалгааны ажлаараа хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар онолын хүрээнд судалгаа хийх, Autocom-ын хэрэглэгчдээс авсан судалгааны үрдүнгээр жишээ баримтжуулан, Африкийн автомашины салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн судалгаа хийж уг зах зээлд нөлөөлөх макро хүчин зүйлсийг Африкийн зарим орны жишээн дээр
харьцуулан судлаж, өмнө хийгдсэн судалгааны ажлуудыг харьцуулан мөн борлуулалт өсгөх боломжуудыг дижитал маркетинг, цахим худалдаа талаас судлаж борлуулалтанд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулах эмпирик судалгааны аргачлал,
судалгааны анкет боловсруулж, Autocom-ын Африкийн хэрэглэгчдээс мэдээлэл
цуглуулж, үр дүнд анализ хийж онолын болон эмпирик судалгааны үр дүнг нэгтгэн, санал зөвлөмж боловсруулсан болно.