Хураангуй:
Уг судалгааны ажил нь үйлчилгээний чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамж хоорондын уялдаа холбоог гаргаж ирэхэд чиглэгдсэн. Үйлчилгээ болон үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг онолын хүрээнд судалж, үйлчилгээний чанарыг хэмжих SERVQUAL загварын талаар судлагдсан байдал болон онолын хүрээнд судалсан. Вюрт Монголиа ХХК-ны харилцагч байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээний үр дүнгээс хамаарч компаний цаашдын хөгжил дэвшил, компаний менежмент, шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйл юм. Вюрт Монголиа ХХК-ны харилцагч байгууллагад үзүүлж буй үйлчилгээний чанарыг үнэлэхдээ SERVQUAL загварыг сонгон авч үйлчилгээ авч буй харилцагчдаас асуулгын аргаар судалгааг аван хийж гүйцэтгэсэн болно. Судалгааны үр дүнг нийт 5 хүчин болох “Найдвартай байдал, Биет байдал, Үйлчлүүлэгчийг ойлгох байдал, Хариу үйлдэл, Итгэлтэй байдал” нийтэд нь болон хувьсагч тус бүрээр SERVQUAL загвараар зөрүүг тооцсон бөгөөд одоогийн гүйцэтгэл болон хүлээлт хоорондын сэтгэл ханамжийн зөрүүг гаргаж ирсэн. Мөн Үйлчилгээний чанарыг хэмжих 5 хүчин зүйл болон сэтгэл ханамжийг тодорхойлох 1 хүчин зүйлийн хоорондын хамаарлын шинжилгээг хийж гүйцэтгэсэн.