СЭЗИС - Бүтээлийн сан

Нягтлан бодогчдын ажлын сэтгэл ханамж ба ажлын гүйцэтгэл хоорондын хамаарлын судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд, Дэлгэрсайхан
dc.contributor.author Ганзориг, Анимаа
dc.date.accessioned 2021-01-25T03:35:04Z
dc.date.available 2021-01-25T03:35:04Z
dc.date.issued 2021-01-25
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2021
dc.description.abstract Нягтлан бодогч нь аливаа аж ахуйн нэгж, байгууллага оршин тогтноход санхүүгийн болоод стратегийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул тэдний ажлын гүйцэтгэл үр дүнтэй байх шаардлагатай. Уг судалгааны ажлын зорилго нь нягтлан бодогчдын ажлын сэтгэл ханамж нь ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж буй хамаарлыг судалж, асуудлыг тодорхойлон, шаардлагатай санал зөвлөмж өгөх явдал бөгөөд судалгааны зорилтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагад үндсэн орон тоогоор ажиллаж буй нягтлан бодогчдоос 34 асуултын хүрээнд судалгаа авч, нийт 140 анхдагч өгөгдөл цуглуулснаас 7-г нь хүчингүйд тооцов. Судалгааны ажилд хоёрдогч өгөгдлүүдийг эх сурвалжуудыг дурьдан, шаардлагатай эх үүсвэрээс авч ашигласан. Анхдагч өгөгдөл цуглуулахын тулд судалгааны арга зүйг боловсруулж, судалгааны асуулгууд бэлтгэсэн бөгөөд ингэхдээ ажлын сэтгэл ханамжид нөлөөлдөг 5 гол хүчин зүйл буюу цалин урамшуулал, хамт олон, тушаал дэвших боломж, ажлын хамрах хүрээ, удирдлага зэргийг авч үзсэн ба ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ ажлын үндсэн үүргийн гүйцэтгэл, бусад хамааралтай ажлын гүйцэтгэл, ажлын сөрөг хандлага гэсэн 3 бүлэг хүчин зүйлсийн хүрээнд үнэлэв. Өгөгдлүүдийг “IBM SPSS” программаар боловсруулсан ба үр дүнд ажлын гүйцэтгэл ба ажлын сэтгэл ханамж нь хоорондоо хамааралтай ба цалин урамшуулал, ажил үүрэг нь үндсэн ажлын гүйцэтгэлд, байгууллагын удирдлага нь бусад хамааралтай ажлын гүйцэтгэлд эерэг хамааралтай байлаа. Дийлэнх нягтлан бодогчид ажилдаа сэтгэл ханамжтай, ажлын гүйцэтгэлээ “сайн” хэмжээнд үнэлдэгийг тодорхойлов. en_US
dc.subject Ажлын сэтгэл ханамж en_US
dc.subject Ажлын гүйцэтгэл en_US
dc.subject нягтлан бодогч, хоорондын хамаарал en_US
dc.title Нягтлан бодогчдын ажлын сэтгэл ханамж ба ажлын гүйцэтгэл хоорондын хамаарлын судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ганбаатар, Сарангэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах