Хураангуй:
Манай гэр бүл гадаад болон дотоодын тусгай аялал жуулчлалын бизнес эрхэлдэг “Будда Ертөнц- ХХК-тай бөгөөд 2006 оноос хойш шашин мөргөлийн аялалуудыг урт богино хугацаагаар, гадаад болон дотооддоо зохион байгуулсаар ирсэн. Иймд манай компани бизнесээ өргөжүүлэн, шинэ бүтээгдэхүүнээр шинэ зах зэээлд нэвтрэх зорилго тавьсан юм. Ингэхдээ бид дэлхийд цайны чанараараа дээгүүр бичигдэж, үйлдвэрлэлээрээ 2-рт ордог БНЭУ-аас сайн чанарын хар цайны түүхий эдийг оруулж ирэн, Монголдоо сав баглаа боодлоо бэлтгэн шинэ бүтээгдэхүүнийг цайны зах зээлд нэвтрүүлэх зорилгын хүрээнд БНЭУ-аас цай импортлон шинэ бүтээгдэхүүн бий болгоход бидэнд юун түрүүнд хэрэглэгчдийн цайны хэрэглээ болон худалдан авах зан чанарыг судлах мөн цайны ямар шинжийг илүү чухалчилан үзэж буйг инженерчлэлийн судалгааг ашиглан тодорхойлох шаардлага үүссэн. Инженерчлэлийн судалгаа нь учир шалтгааныг нарийн тодорхойлж, илүү үр дүнтэй хариу боловсруулдгаараа бусад судалгаанаас онцлог юм.