Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд IPO хийх үе шатуудыг онол, IPO хийж буй компанийн болон IPO хийх ажиллагаанд оролцогчдын ажиллагааг холбогдох хууль журмын хүрээнд тус тус тодорхойлж, Монголд үнэт цаас гаргагчдад үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүд, тэдгээрийн практик дээр IPO хийж байсан туршлага, хувьцаагаа зах зээл дээр нээлттэй байдлаар арилжиж буй компаниудын бусдаас ялгарах давуу, сул талууд, хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган нээлттэй болохоос татгалзаж байгаа болон компаниудын нээлттэй ил тодоор үйл ажиллагаагаа явуулахаа больж буй шалтгааныг тодорхойлсон. Үүний хүрээнд Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны биржийн тавьж буй шалгуурыг гадаадын хөрөнгийн биржийн тавьж буй шалгууртай харьцуулж хувьцаагаа нийтэд санал болгоход тулгамдаж буй эрх зүйн асуудлуудыг
тодруулан, тэдгээр асуудуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал зөвлөмж
боловсруулсан болно.