Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар өрсөлдөөний эрх зүй дэх аж ахуй эрхлэгч хоорондын босоо чиглэл бүхий хэлцлийн ойлголтыг эдийн засгийн болон эрх зүйн үүднээс нарийвчлан судалж уялдаа холбоо, ач холбогдол зэргийг тодорхойлох зорилгоор хийж гүйцэтгэсэн болно. Босоо хэлцлийг эдийн засгийн хандлагаар судлахдаа зах зээлд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг тооцож, хэрхэн зохицуулж болохыг дэлхийн бусад улсуудын жишигтэй уялдуулж, тэдгээрийн хууль, эрх зүйд биелэлээ олсон байдлыг өөрийн улсын хууль тогтоомжтой харьцуулсан байдлаар судалгааг хийж санал дүгнэлт боловсруулсан.